Худалдан авалт хариуцсан ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хангамжийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, бусад хэлтсүүдээс ирсэн хэрэгцээ шаардлага, бараа материалын бүртгэл хөтлөх, тэдгээрийн үнийн саналуудыг болон бусад холбогдох мэдээллийг цуглуулах, эргэн тухайн хэлтсийн ажилтнуудад цаг тухайд нь мэдэгдэх, захиалга хийгдсэн даруйд харилцагч компаниас нийлүүлэлтийн хугацааг лавлах, тээврийн мэдээг урьдчилан агуулах руу болон хэрэглэгч хэлтсийн ажилтнуудад мэдэгдэх;
- Хангамжийн хэлтэст харьяалагдах баримт бичгүүдийг эмх цэгцтэй хадгалах, тус бүрийн бүртгэлийг хөтлөх, шаардлагатай тохиолдолд тус бүрд тайлан гаргах;
- Хангамжийн хэлтсээс систем дээр үүсгэгдэж буй захиалга, хүсэлт зэргийг дор бүр нь хэвлэж, баталгаажуулсны дараа нь харилцагч байгууллагад явуулах мөн баталгаажсан гэрээг тухай бүрд нь гэрээт гүйцэтгэгчид илгээх, гэрээт ажил үйлчилгээ дууссан эсэхэд хяналт тавьж гэрээний бүртгэлдээ тусгаж оруулах;
- Чанар, стандарт, захиалгыг гүйцэтгэх хугацаа, нөөц, агуулахын нөөцөд тавигдах шаардлагуудыг хангах;
- Хэлтэс нэгжүүдийн эрэлт хэрэгцээг хангах бараа материал, тоног төхөрөмжийг нийлүүлэх хамгийн тохиромжтой эх үүсвэрийг хайж олох;
- Хангамжийн хэлтэст хадгалагдаж байгаа худалдан авалтын захилга, урт болон богино хугацаат гэрээ, тендерийн материал, байгууллагуудын танилцуулга, брошюр зэргийг эмх цэгцтэй хадгалах, тус бүрийн бүртгэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд тус бүрээр тайлан мэдээ гаргах;
- Хангамжийн хэлтсээс систем дээр үүсгэгдэж байгаа захиалга, хүсэлт зэргийг дор бүр нь хэвлэж, баталгаажуулсны дараа харилцагч байгууллагад явуулах мөн бүртгэлдээ оруулах;
- Худалдан авах бараа материал, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг хянах, бэлтгэн нийлүүлэгч нарт өгөх мэдээллийг боловсруулах;
- Ачаа төвлөрүүлэлт, ачааны баглаа боодол, тээвэрлэлтийн асуудлаар худалдан авагчид, экспедитор, орон нутаг / хилийн чанад дахь ачаа тээвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчидтэй зааврийн дагуу хамтран ажиллах;
- Тээврийн компаниас тээврийн үнийн санал авах, үнийн харьцуулалт хийж, удирдлагад мэдэгдэх;
- Тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах, уурхайн талбай руу тээвэрлэж хүргэхэд шаардлагатай зохицуулалтыг хийх талаар зааврын дагуу холбогдох хүмүүстэй хамарч ажиллах;
- Бараа материалын хүргэлтийн хувиарын өөрчлөлт, тусгай хүргэлтийн зааварчилгаа болон тээвэрлэлтийн шаардлагуудын талаар дотоод, гадаадын бэлтгэн нийлүүлэгчид болон ачаа тээвэрлэгчидтэй цаг тухайд нь шуурхай холбогдож ажиллах, тээвэрлэлтийг түргэвчлэх талаар ярилцаж, өөрчлөлт орсон хугацааг цаг тухайд нь хэлтсийн удирдлагатай ярилцаж, хэлтэс нэгжүүдэд мэдээлэлж байх;
- Хүлээн авсан бараа материал, тоног төхөөрөмжийн чанар, тоо хэмжээтэй холбоотой асуудлууд, бичиг баримтийн зөрчил зэрэг Ханган нийлүүлэгчийн гаргасан зөрчлүүдийг шийдвэрлэх;
- Хилээр орж ирж байгаа ачааны гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтуудыг урьдчилж бэлдэх;
- Шууд удирдлага, компани эрх бүхий албан тушаалтнаас даалгасан бөгөөд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд тодорхой нэг тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, батламж шаардагдахааргүй бусад ажил чиг үүргийг гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжил, туршлага:
- Санхүү бүртгэл, тээвэр логистик, менежмент, худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- ERP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- англи хэлний дундаас дээш түвшний унших, бичих, ярих чадвартай байх;
- Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хамгамжийн сэлбэг эд ангийн мэдлэгтэй бол давуу тал болно;
- Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай;
- Компютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх;
Ур чадвар:
- Бичгээр болон амаар харилцах өндөр ур чадвартай, харилцааны соёлтой, хувийн өндөр зохион байгуулалттай байх;
- Хариуцлага хүлээх чадвар;
- Хийж буй зүйлээ цагт нь амжуулах, тухайн ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэх;
- Хурдан хэмнэлтэй орчинд ажиллах чадвартай байх;
- Нямбай, нэг доор олон ажлыг үр дүнтэй гүйцэтгэх чадвартай байх;
- Ажлын ачаалал даах чадвартай, санаачилгатай байх;
- Техникийн сэтгэлгээтэй;
- Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах;
Нэмэлт мэдээлэл
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.