Байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүний нөөцийн төлөвлөлт, ажилтан сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшуулал, хөдөлмөрийн харилцааны бүх үйл ажиллагааг зохион байгуулах, удирдан чиглүүлэх.
Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт
Байгууллагын хүний нөөцийн стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангах
Ажиллах хүчний хэрэгцээ, бүтэц, бүрэлдэхүүний төлөвлөгөө боловсруулах
Хүний нөөцийн журам, дүрэм, заавар, удирдамжийг шинэчлэх
Ажилтан сонгон шалгаруулалт
Ажлын байрны тодорхойлолт, шаардлагыг баталгаажуулах
Нээлттэй ажлын байрны зар сурталчилгаа, эх сурвалж сонгох
Сонгон шалгаруулалтын үе шатыг удирдах (анкет шүүлт, ярилцлага, тест, лавлагаа шалгах)
Сургалт, хөгжил
Жилийн сургалтын төлөвлөгөө боловсруулах
Шаардлагатай ур чадварын үнэлгээ хийх
Дотоод ба гадаад сургалтыг зохион байгуулах, үр дүнг хэмжих
Гүйцэтгэлийн удирдлага
Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлэх
Гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурласан хөгжлийн төлөвлөгөө гаргах
Өндөр бүтээмжтэй ажилтныг урамшуулах тогтолцоог удирдах
Цалин, урамшуулал
Цалин, урамшууллын бодлого боловсруулж хэрэгжүүлэх
Ажлын байрны үнэлгээ, зэрэглэл тогтоох
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх
Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй
Хөдөлмөрийн хууль, бусад холбогдох эрх зүйн актыг мөрдүүлэх
Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах
Хөдөлмөрийн маргаан, сахилгын асуудлыг шийдвэрлэх
Ажилтны сэтгэл ханамж ба байгууллагын соёл
Сэтгэл ханамжийн судалгаа хийх, сайжруулах арга хэмжээ авах
Байгууллагын соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах
Дотоод харилцаа, мэдээллийн урсгалыг сайжруулах
Хүний нөөцийн тайлан, мэдээлэл
Хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн санг хөтлөх
Удирдлагад тогтмол тайлан, дүн шинжилгээ гаргах
Хүний нөөцийн үзүүлэлтийг хянах
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүйч
Хүний нөөцийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт, сертификат (давуу тал)
Ажлын туршлага
Хүний нөөцийн чиглэлээр 2–с дээш ажилласан
Хөдөлмөрийн хууль, эрх зүйн актуудыг хэрэгжүүлж байсан туршлагатай
Мэргэжлийн мэдлэг
Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, бусад холбогдох эрх зүйн акт
Хүний нөөцийн үндсэн 5 чиглэл:
Хүний нөөцийн төлөвлөлт
Сонгон шалгаруулалт
Сургалт хөгжил
Гүйцэтгэлийн удирдлага
Цалин урамшуулал
Байгууллагын соёл, сэтгэл ханамж, ажилтны оролцооны удирдлага
Хүний нөөцийн мэдээллийн систем ашиглах мэдлэгтэй бол давуу тал болно.
Ур чадвар
Стратегийн болон системтэй сэтгэх чадвар
Байгууллагын бүх түвшний хүмүүстэй үр дүнтэй харилцах чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар
Манлайлал, баг удирдах чадвар
Мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвар (Excel, PowerPoint, HR програм)
Илтгэх, хэлэлцээр хийх ур чадвар
Хувийн шинж чанар
Ёс зүй өндөр, шударга, нууц хадгалах чадвартай
Стрессийн үед тайван, бодит шийдвэр гаргах
Бие даан болон багаар ажиллах чадвартай
Өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээтэй
Гадаад хэл
Англи, хятад хэлтэй бол давуу тал болно.
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 10 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.