Мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Харилцаа холбооны стратеги:
- ТННЭ-ийн зорилго, төсөл, тогтвортой байдлын стандартыг сурталчлах цогц харилцаа холбооны стратеги боловсруулж, хэрэгжүүлэх.
- Сошиал медиа, вэбсайт, мэдээллийн товхимол зэрэг дижитал платформуудад контент бий болгох.
- Олон талын хамтран ажиллагч байгууллагуудад тохируулсан мессеж боловсруулах.
Контентын бүтээл, удирдлага:
- Өндөр чанарын бичгийн болон видео контент (жишээ нь, хэвлэлийн мэдээ, блог, видео) англи болон монгол хэлээр бий болгох.
- Гэрээт гүйцэтгэгчдийн ажлыг цаг хугацаанд нь хянаж, батлах ба өндөр чанарын гүйцэтгэл хүлээн авах
- ТННЭ-ийн вэбсайт, сошиал медиа хаягуудыг удирдаж, тогтмол шинэчлэлийг брэндийн удирдамжтай нийцүүлэх.
- Англи дахь толгой байгууллагаас гаргасан контентыг англи хэлнээс орчуулж, орон нутагт тохируулах.
Оролцогч талуудтай харилцах:
- Орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээлэлтэй харилцаа тогтоох.
- Төслийн явц, нөлөөллийг төслийн түншүүдэд мэдээлэх.
- Арга хэмжээ, семинар, бага хуралд ТННЭ-г төлөөлөх.
Төслийн дэмжлэг:
- Төсөл хөтөлбөрт зориулсан харилцаа холбооны материал боловсруулахад төслийн багуудтай хамтран ажиллах.
- Санхүүгийн ажилтантай хамтран тайлан, саналын баримт бичиг дээр ажиллах.
Хяналт, тайлагнал:
- Сошиал медиагийн оролцоо, вэбсайтын урсгал зэрэг харилцаа холбооны хэмжүүрийг хянаж, сурталчилгааны үр дүнг үнэлэх.
- Дотоодын оролцогч талуудтай хийсэн харилцаа холбооны үйл ажиллагаа, нөлөөллийн талаар улирал бүр тайлан өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Үндсэн шаардлага
Боловсрол:
- Харилцаа холбоо, маркетинг, сэтгүүл зүй, олон нийттэй харилцах, эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистрын зэрэг давуу тал болно.
Туршлага:
- Ашгийн бус, олон улсын хөгжил, эсвэл тогтвортой байдлын чиглэлээр 3-аас доошгүй жилийн харилцаа холбооны туршлагатай.
- Англи болон монгол хэлээр өөр өөр сонсогчдод зориулсан контент бий болгосон батлагдсан туршлагатай.
- Сошиал медиа платформ, вэбсайт, хэвлэл мэдээллийн харилцааг мэргэжлийн түвшинд удирдсан туршлагатай.
Ур чадвар:
- Англи болон монгол хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман) соёлын мэдрэмжтэй харилцааны чадвартай.
- Canva, Adobe Creative Suite зэрэг контент бүтээх хэрэгсэл, WordPress, Hootsuite зэрэг дижитал платформын ур чадвартай.
- Малчид, донорууд, олон улсын түншүүдтэй харилцах хүчтэй харилцааны ур чадвартай.
- Уян хатан, олон соёлын орчинд бие даан болон хамтран ажиллах чадвартай.
Хувийн шинж чанар:
- Тогтвортой байдал, нийгмийн хөгжилд сэтгэлээсээ дурладаг, бүтээлч, стратегийн сэтгэлгээтэй.
- Олон төсөл, хугацааг удирдах зохион байгуулалтын өндөр ур чадвартай.
Давуу тал болох ур чадварууд
- Хөдөө аж ахуй эсвэл нийлүүлэлтийн сүлжээний хүрээнд олон улсын хөгжил, тогтвортой байдлын харилцаа холбооны туршлагатай.
- USAID, EU зэрэг донорын харилцаа холбооны шаардлагыг мэддэг.
Нэмэлт мэдээлэл
Ажлын байрны тухай
Харилцаа холбооны ажилтан нь ТННЭ-ийн харилцаа холбооны стратегийг боловсруулж, хэрэгжүүлэн, бидний зорилго, төсөл, тогтвортоий ноос ноолуурын стандартыг сурталчлах үүрэгтэй. Нэр дэвшигч нь ашгийн бус эсвэл олон улсын хөгжлийн байгууллагын харилцаа холбооны туршлагатай, англи болон монгол хэлний өндөр мэдлэгтэй, малчид, хандивлагч байгууллагууд, олон улсын түншүүд зэрэг талуудад хүрэх чадвартай байна. Энэ албан тушаал нь олон улсын том төслүүдийг дэмжиж, бүх харилцааны платформ дээр тогтвортой мессежийг хангах болно.
Ажлын нөхцөл
- Контент бүтээх, оролцогч талуудтай харилцах зорилгоор төсөл хэрэгжиж буй орон нутагт томилолтоор ажиллах .
- Англи дахь толгой байгууллага болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллахын тулд олон улсын цагийн бүсэд тохируулан уян хатан цагийн хуваарь шаардлагатай байж болно.
Өргөдөл хүлээн авах журам
Өөрийн өргөдөл (CV) болон нэг нүүр бүхий дагалдах захидлыг (cover letter) е-майл хаягаар илгээнэ үү.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.