Зах зээлийн эрсдэлийн шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зах зээлийн эрсдэлийг тодорхойлох, илрүүлэх, үнэлэх, хэмжих, хянах, тайлагнах.
- Удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах;
- Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан эрсдэлээс хүлээж болзошгүй хохирлыг бууруулах талаар эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт гаргах, холбогдох нэгжүүдэд анхааруулга, зөвлөмж өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
- Зах зээлийн эрсдэлийн бодлого, журам, арга аргачлалуудыг олон улсын шилдэг туршлага болон стандартад нийцүүлэн хөгжүүлж сайжруулах;
- Зах зээлийн эрсдэлийн шинжээчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шат дараалсан хяналт, зохистой удирдлагаар хангах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүү, эдийн засаг, статистик, математик загварчлал, бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Банк санхүүгийн салбарт 1 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Математик, статистик, эконометриксийн аргачлалыг ашиглан судалгаа шинжилгээ хийх, дата анализ хийж, дүгнэлт гаргах, илтгэх, тайлагнах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг ахисан төвшинд эзэмшсэн
- Мэргэжлийн чиглэлийн англи хэлний бичгийн болон ярианы ахисан төвшний чадвартай
Нэмэлт мэдээлэл
Эрсдэлийн удирдлага, санхүүгийн шилжилгээ, хөрөнгө зохицуулалт чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Эдийн засаг ба санхүүгийн салбарын өргөн мэдлэгтэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.