Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Апекс капитал ҮЦК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ /АПЕКС КАПИТАЛ ҮЦК/

2,100,000-2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Компанийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой төсөл дээр ажиллах. Тус төсөлтэй холбоотой идэвхжүүлэлт, борлуулалт хийх, хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйл ажиллагааг сайжруулах санал, санаачилгыг гарган хэрэгжүүлэх;
  • Хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн /бонд, хувьцаа, ETF гэх мэт/ дээр мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээ хийж, олон нийтэд хүргэх контентын санаа боловсруулах, сонирхолтой нийтлэл бэлтгэх, судалгааны үр дүнд үндэслэн харилцагчид танилцуулж, зөвлөгөө өгөх;
  • Харилцагчид компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний /хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн/ талаарх үнэн зөв ойлголтыг өгөх, үнэ цэнтэй мэдээллийг хүргэх замаар итгэлт зөвлөх нь байх;

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжлийн ур чадвар: 

  • Санхүү, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй, сонирхон судалдаг
  • Зах зээл, санхүүгийн судалгаа шинжилгээ хийж, нийтлэл бэлтгэх ур чадвартай
  • Харилцаа, борлуулалтын өндөр ур чадвартай
  • Англи хэлтэй

Зөөлөн ур чадвар: 

  • Харилцагчдад итгэлцэл бий болгон, харилцааг үр дүнтэй авч явах
  • Багийн итгэлтэй гишүүн байж нэг зорилгын төлөө хамтран ажиллах ур чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй
  • Суралцах арга барил эзэмшсэн

Зан төлөв, хандлага:

  • Эерэг
  • Өндөр ёс зүйтэй
  • Сэтгэлтэй
  • Өсөн дэвших сэтгэлгээтэй

Нэмэлт мэдээлэл

Бид ажилтнууддаа дараах зүйлсийг санал болгодог.  

  • Мэргэжлийн хамт олон дунд мэргэжлийн болон хувь хүний хувьд өсч дэвших боломж
  • Сурч хөгжих ажлын орчин /Танхимын болон гадны онлайн курс/
  • Өрсөлдөхүйц цалин
  • Сар бүрийн урамшуулал, нэмэгдэл
  • Ажилтны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих "Хуримтлалын хөтөлбөр"
  • Хувийн санхүү, хөрөнгө оруулалт, гадаад зах зээлийн талаар өргөн мэдлэгтэй болоход бид багаараа тусална
  • Бид Танд мэдлэг, туршлагаар харамгүй хөрөнгө оруулалт хийх мэргэжлийн хамт олон байх болно
  • Хотын хөвд маш тухтай оффис, амттай кофе
  • Уян хатан ажлын цаг
  • Ажилтны well-being-д зориулсан цалинтай чөлөө

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас75107500

Зар нийтэлсэн огноо

2025-07-22 08:25

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Бүтээгдэхүүний менежер (Product manager)Нэткапитал санхүүгийн корпораци
2025-07-22
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧЦахиур Төмөр ХХК
2025-07-22
Мэргэжилтэн /Бизнес шинэчлэл, инновацын газар/Тээвэр хөгжлийн банк
2025-07-21
МagicFinance программын багшМэжик Санхүүгийн Нэгдэл
2025-07-01
Гэрээний мэргэжилтэнИх Бодь Констракшн ХХК
2025-07-04
Тусгай активын мэргэжилтэн - ДАРХАНPC mall
2025-07-25
НЯГТЛАН БОДОГЧКаппэ Бэнэ Монголиа ХХК
2025-07-24
ЗАХИАЛГЫН МЭРГЭЖИЛТЭН /Мак Prime Service/Монголын Алт (МАК) ХХК
2025-07-18
Тооцооны нягтлан бодогчНвц ХХК
2025-07-23
Авлагын нягтлан бодогчНаран Фүүдс ХХК
2025-07-02
Дата аналистДДэшТВ
2025-07-21
AccountantТоёота Сэйлс Монголиа ХХК
2025-07-08
Ахлах нягтлан бодогчПрожект Девелопмент Тотал Солюшн
2025-07-23
Барилгын Компанид Ахлах Нягтлан БодогчМега Девелопмент Партнерс
2025-07-23
Тооцооны нягтлан бодогчМон-кек
2025-07-21
НЯГТЛАН БОДОГЧАйсмарк ХХК
2025-07-23
Бизнес шинжээчМакс Групп
2025-06-30
Бэлэн хувцасны дэлгүүрт нярав - ЯармагВивека Викториа ХХК
2025-07-25
НЯГТЛАН БОДОГЧСкайтел ХХК
2025-07-21
АВЛАГЫН МЭРГЭЖИЛТЭНPOCKET
2025-07-18

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.