Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Удам Констракшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХАБЭА-н албаны ахлах мэргэжилтэн

3,000,000-3,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Компанийн ХАБЭА-н бодлого, стратеги, журам, заавар, стандартуудыг боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.
  2. Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажиллаж, ХАБЭА-н үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тайлагнах.
  3. Компанийн хэмжээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцоог (ISO 45001 гэх мэт) үр дүнтэй хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулалтад хяналт тавих.
  4. ХАБЭА-н сургалт, зааварчилгааг бүх түвшний ажилтнуудад тогтмол зохион байгуулах, сурталчлан таниулах.
  5. Аюулгүй ажиллагааны зорилт, зорилго, шаардлагыг байгууллагын бүх түвшний ажилтнуудад ойлгуулж, мөрдүүлэх.
  6. Төслийн ХАБЭА-н инженерүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөгөө өгч, чиглэлээр хангах.
  7. Аюулгүй ажиллагааны журам, зааврыг ажилтнууд дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах, талбайн хяналт, уулзалт, ярилцлага хийх.
  8. Ажилтнуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэн ХАБЭА-н нөхцлийг сайжруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх.
  9. Ажлын талбарын эмх цэгц, зохион байгуулалт, стандартын шаардлагыг хангуулж, шаардлага тавин ажиллах.
  10. Үйлдвэрлэлийн осол, зөрчил, эрсдэлүүдэд дүн шинжилгээ хийж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
  11. ХАБЭА-н тайлан, дүн шинжилгээ, судалгаа, баримт бичгүүдийг бэлтгэж, удирдлагад тогтмол тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:

  • ХАБЭА, Инженерийн болон бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой
  • ХАБЭА-н чиглэлээр мэргэшүүлэх сургалт, гэрчилгээтэй (ISO 45001, OHSAS гэх мэт)

Туршлага:

  • ХАБЭА-н чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Төслийн түвшний инженерүүдтэй хамтран ажилласан, удирдан зохион байгуулсан туршлагатай

Ур чадвар:

  • ХАБЭА-н хууль, дүрэм, журам, олон улсын стандартын мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах, баг удирдах, тайлагнах өндөр чадвартай
  • Сургалт зохион байгуулах, илтгэл тавих, хамт олныг уриалан манлайлах чадвартай
  • Эрсдэл үнэлгээ, ослын дүн шинжилгээ хийх арга зүйд туршлагатай
  • Төслийн ХАБЭА-н инженерүүдтэй мэргэжлийн түвшинд харилцаж, чиглүүлэх чадвартай
  • Ажлын байрны нөхцөлд тохирсон шаардлага тавих, стандарт мөрдүүлэх чадвартай

 

Нэмэлт мэдээлэл

 Хариуцлага:

  • Компанийн хэмжээнд ХАБЭА-н бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах
  • Төслийн инженерүүдийн ажлыг хянаж, мэргэжлийн удирдамжаар хангах
  • Аюулгүй ажиллагааг сахиулах, зөрчлийг таслан зогсоох, осол аваараас урьдчилан сэргийлэх
  • ХАБЭА-н үр дүнг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгох

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас90010125, 76009933

Зар нийтэлсэн огноо

2025-07-28 11:08

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Үл хөдлөх хөрөнгийн менежерАймакс Стар ХХК
2025-07-24
СУУРИЛУУЛАЛТЫН ТУСЛАХ АЖИЛТАНМогул Групп
2025-07-31
САНТЕХНИКЧ /Хотод ажиллах/Таван Орд ХХК
2025-07-02
ХАБЭА-галын инженер / Ашиглалтын компанид /Жигүүр Гранд Групп
2025-07-28
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АГЕНТ СУРГАЖ АЖИЛД АВНАРЕМАКС ТОП
2025-07-22
Цахилгааны инженерСМАРТ ГРИЙН ДЕВЕЛОПМЕНТ ХХК
2025-07-22
БОРЛУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНШинэ Гэр Түншлэл ХХК
2025-07-02
ЖолоочХас Арслан ХХК
2025-07-18
Талбайн инженерГурван бухат ХХК
2025-07-04
САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧТаван Богд Проперти ХХК
2025-07-22
ЦАХИЛГААНЧИНТэсо Пропертис ХХК
2025-07-18
САНТЕХНИКЧУлаанбаатар групп ХХК
2025-07-03
БудагчинЖИ ЮУ СКАЙ ГРУПП ХХК
2025-07-08
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч /REAL ESTATE AGENT/Оргил Сити Проперти ХХК
2025-07-17
Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын ажилтанРэй Менежмент Групп ХХК
2025-07-25
Гадна тохижолтын талбайн инженерЛэнд Айкон
2025-07-28
Гагнуурчин/ Их бодь инженеринг ХХК/Их Бодь Констракшн ХХК
2025-07-23
БАРИЛГЫН ТУСЛАХХавцгайт Их Хайрхан ХХК
2025-07-28
Сантехник, халаалт агаар сэлгэлт хяналтын инженерАлтай Групп
2025-07-28
Бизнес хөгжлийн ажилтанМ-Си-Эс Эстэйтс ХХК
2025-07-29

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.