Бүтээгдэхүүний менежер (Product manager)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Бүтээгдэхүүний менежер (Product manager) нь компанийн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд амжилттай гаргах, шинэчлэх, сайжруулах үйл явцыг хариуцна.
Зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн зан төлөвийг судлах, өрсөлдөгчийн бүтээгдэхүүний дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан бүтээгдэхүүнийг хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар мэдээлэл цуглуулна.
- Бүтээгдэхүүний шаардлага, техникийн баримт бичгүүдийг боловсруулах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний баримт бичиг, гарын авлага боловсруулах
- Бүтээгдэхүүний замын зураг (product roadmap) боловсруулах, хэрэгжүүлэх
- Бүтээгдэхүүний гүйцэтгэлийг хэмжих метрикс тогтоох, дүн шинжилгээ хийх
- Хөгжүүлэлтийн баг, Маркетинг, Борлуулалт зэрэг нэгжүүдтэй нягт хамтран ажиллах
- Зах зээлд танилцуулах стратеги боловсруулах
- А/Б туршилт явуулах, хэрэглэгчдээс санал авах, бүтээгдэхүүнийг сайжруулах
- Шинэ боломжуудыг судлах, санал болгох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүү, мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, удирдлагын чиглэлээр 1+ жилийн ажлын туршлагатай
- Agile, Scrum зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн аргачлалын мэдлэгтэй
- Хэрэглэгчийн судалгаа, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай
- Баг удирдан чиглүүлэх, хөндлөн бүтэцтэй багуудтай хамтран ажиллах чадвартай
- Дүн шинжилгээ хийх, стратеги боловсруулах, шийдвэр гаргах чадвар өндөр
- Англи болон Монгол хэлний зохих мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Өглөөний цай+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.