Салбарын захирал /Увс салбар
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах;
- Ажилтнуудыг чиглүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангах, сургаж хөгжүүлэх, хяналт тавих;
- Борлуулалтыг өсгөх, шинэ харилцагч татах, банктай хамтын ажиллагаа бий болгох;
- Борлуулалтыг нэмэгдүүлэх үр ашигтай санал гаргах, холбоотой газар нэгжүүдэд мэдээлэх, хамтран ажиллах;
- Салбарын зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгө, ашгийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах, хяналт тавих, манлайлан удирдан зохион байгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүүгийн шинжилгээ тооцоолол хийх, төлөвлөх, хяналт тавих чадвартай;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, үлгэрлэн манлайлах ур чадвар эзэмшсэн;
- Банкны системд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай.
- Удирдах албан тушаалд ажилласан бол давуу тал болно;
- Гадаад хэлний мэдлэг давуу тал болно;
- Бусдыг манлайлах, удирдан зохион байгуулах ур чадвартай;
- Харилцааны ур чадвар сайн эзэмшсэн;
- Борлуулалтын ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн;
- Хариуцлагатай, урьдчилан таамаглах, тооцох, тооцоолох чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
Шаардлага хангасан ажил горилогчтой холбогдох бөгөөд банкны веб сайтруу хандан онлайнаар анкет бөглөн илгээх боломжтой.
Санамж:
Ажил горилогч та өөрийн танилцуулга, мэдээллээ шинэчлэн, бүрэн гүйцэд, товчлолгүйгээр оруулсан байхыг анхаарна уу.
Ажил горилогч дараах бичиг баримтыг анкетанд заавал хавсаргана.
- Иргэний үнэмлэх
- Мэргэжлийн диплом, сертификатны хуулбар
- 3*4 хэмжээтэй цээж зураг /сүүлийн 3 сар дотор авхуулсан 1%/
Бусад
БайршилУвс аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.