Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Санхүүгийн шинжээч

Мөнгөн хөрөнгийн зохицуулалт, удирдлагын харилцааг зохицуулах Санхүүгийн тайлан мэдээ гаргах, холбогдох удирдлагад тайлагнах Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх Компанийн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулах Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, шинжилгээ хийж хэрэгжилтийг хянах Бараа материал, нөөцийн удирдлагад хяналт тавих

Ерөнхий нягтлан бодогч

Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, холбогдох журам зааварт нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт хийх Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ахлах болон тооцооны нягтлан бодогчид цаг тухай бүрт нь заавар зөвлөмж өгөх Санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах Нягтлан бодогч нарыг сургаж хөгжүүлэх, удирдлагаар хангах

Хүний нөөцийн албаны дарга

Бизнесийн үйл ажиллагаа, зорилго зорилтын өөрчлөлттэй холбоотой хүний нөөцийн төлөвлөлт, бодлого, дүрэм журмын өөрчлөлт шинэчлэлтийг боловсруулах; Хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өөрчлөлтийг тухай бүр шинэчлэн сайжруулах; Хүний нөөцийн менежментийг орчин үеийн чиг хандлагыг судлан үйл ажиллагааны онцлогт тохируулах нэвтрүүлэх; Хүний нөөцийн алба болон бусад алба хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийн дэмжлэг үзүүлэх; Гүйцэтгэлийн үнэлгээ болон цалин хөлсний систем боловсруулан, хэрэгжүүлэх, хяналт тавих;

Систем хариуцсан менежер

Байгууллагын дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах ба сүлжээний болон бусад дуудлага бүрд зохих арга хэмжээг авч шийдвэрлэн ажиллах;  Сүлжээний тоног төхөөрөмж суурилуулалт, холболт болон сүлжээний төхөөрөмж  хооронд нь хийгдсэн холболт аплинк кабелийн эмх цэгцтэй байдалд анхаарах;  VPN сүлжээний холболт, Firewall managed switch төхөөрөмжүүдийн тохиргоо, сүлжээний зохион байгуулалтад администраторуудтай хамтран ажиллах;  Салбар дэлгүүрийн пос компьютер, бусад сүлжээний холболтуудын найдвартай хэвийн ажиллагааг хариуцан ажиллах; 

Хоол ундааны албаны дарга / Food&Beverage manager

  Зочид буудлын хоол, ундааны үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан чиглүүлэх, тасралтгүй сайжруулах; Ресторан, лоунж, өрөөний үйлчилгээ, арга хэмжээний хоолны зохион байгуулалт (banquet) зэрэг F&B бүх нэгжүүдийн ажиллагааг уялдуулан зохион байгуулах; Ажилтнуудыг удирдан чиглүүлж, сургалт, хуваарийн төлөвлөлт хийх, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх; Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, санал гомдлыг шийдвэрлэх, үйлчилгээний чанарыг хянах; Меню, үнэлгээ, нийлүүлэгчийн сонголт, түүхий эдийн хангамж зэрэг стратегийн шийдвэр гаргалтад оролцох; Зардлын төлөвлөлт, төсөв, борлуулалт, ашгийн хяналт хийх, холбогдох тайлан гаргах; Олон улсын болон дотоодын стандарт, хууль, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөн ажиллах;  

Санхүүгийн албаны дарга

Компанийн бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх Санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулах Санхүүгийн төлөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Мастер төлөвлөгөө боловсруулах, удирдан зохион байгуулах Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавин ажиллах; Санхүү, НББ-ийн албыг удирдан зохион байгуулан ажиллах Гүйцэтгэх удирдлага, чиг үүргийн удирдлага, хөрөнгө оруулагчийг шаардлагатай мэдээллээр хангах Компанийг санхүүгийн нэгдсэн удирдлагаар хангах

Маркетингийн албаны дарга

Маркетингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маркетингийн жил, улирал, сарын төсвийг хянаж батлах, төсөв төлөвлөгөөний дагуу зардал гаргах, төсвийн гүйцэтгэл тайланг баталгаажуулах; Брэндийн нэр хүндийг өсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн хөтөлбөрийг сурталчлах, хэрэглэгчдэд нийцэмжтэй, ялгаралтай  бодлого хэрэгжүүлж, employee маркетинг хийх, нийгэмд эерэг зүйлд уриалан дуудагч, ёс зүйтэй брэндийн ТОМ /top of mind/-ийг бий болгох, брэндийн танигдсан байдал болон анхлан санаанд бууд байдлыг зорилтот үр дүнд хүргэхэд чиглэн ажиллах; Өрсөлдөгчийн бүтээгдэхүүний чанарт харьцуулалт хийж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, тал дээр загвар, контент, шийдэл, өнгөний сонголтыг боловсруулах, өрсөлдөгчийн маркетинг идэвхжүүлэлтэд анализ хийн, ялгарлыг бий болгох; Сошиал медиа дээр зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, сошиал календарь гарган, хуваарийн дагуу мэдээ мэдээллийг постлох, бүүст хийх, engagement сайжруулах идэвхжүүлэлтийн үр ашгиа хэмжих, дүгнэлт хийсэн байдалд хяналт тавих;

Гүйцэтгэх захирал

Маркетингийн менежментийг орчин үеийн чиг хандлагын дагуу хөгжүүлэх, маркетингийн бодлого, үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах, байнгын хяналт тавьж, чиглүүлэх Маркетинг, брэндийн зөв оновчтой бодлогыг тодорхойлж, маркетинг идэвхжүүлэлтийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх Зах зээл, хэрэглэгч рүү хандсан маркетинг, идэвхжүүлэлтийг батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд идэвхжүүлэлтийн олон талт арга хэлбэрийг ашиглан маркетинг, идэвхжүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Маркетингийн үйл ажиллагаатай холбогдолтой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, холбогдох дүрэм журам, процедурыг баталж хэрэгжүүлэх, явцыг хянах, тасралтгүй сайжруулалт хийх  Ойрын болон хэтийн хөгжлийн дүр төрх, үнэ цэнийг нэмэгдүүлэх

Санхүүгийн менежер

Бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх, санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөхийн тулд макро орчны хүчин зүйлийн хувьсагчдын өөрчлөлтийг таамаглаж, менежментийн тоон баримтад дүн шинжилгээ хийх Санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх Санхүүгийн мэдээлэл, түүх шинжилгээнд үндэслэн санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Хуулийн зөвлөх

Компанийн үйл ажиллагааны хүрээнд хууль, эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг хангахад шууд удирдлага болон бусад газар, хэлтэс албаны удирдлагад мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллах; Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах; Эрхзүйн болон бодлогын баримт баримт боловсруулах; Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн; бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах; Компанийн эрх зүйтэй холбоотой ажлууд;

Маркетингийн ахлах менежер

Компанийн алсын хараа, үнэт зүйлд нийцсэн маркетингийн бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх; Зах зээлийн нөхцөл болон хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэд үндэслэн судалгаа хийж, оновчтой маркетингийн шийдэл боловсруулах; Компанийн брэндийн үнэ цэнэ, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх; Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийг оновчтой төлөвлөж, амжилттай байршуулан зах зээлд нэвтрүүлэх; Борлуулалтын багтай нягт хамтран ажиллаж, стратегийн дагуу борлуулалтыг дэмжих, өсгөх. Маркетингийн багийг удирдан чиглүүлж, гүйцэтгэлийг сайжруулан, төсөв, кампанит ажлыг үр дүнтэй зохион байгуулах;

Хүний нөөцийн менежер

  Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог оновчтой хэрэгжүүлж,  хэрэгжилтэд хяналт тавих; Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх; Бусад алба, хэлтэстэй хүний нөөцийн асуудлаар уялдаа холбоотой, үр дүнтэй хамтран ажиллах; Хүний нөөцийн бодлого, журам, заавар, стандартыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих; Хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л асуудлыг хууль, журмын дагуу мэргэжлийн түвшинд шийдвэрлэж ажиллах; Албан тоот, ирсэн явсан бичиг, А, Б тушаалын бүртгэл, дугаарлалт, хадгалалтыг архивын стандартад нийцүүлэн хариуцах; Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх; Шаардлагатай тохиолдолд компанийн болон төслийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, тайлан боловсруулах;  

Эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн

Батлагдсан эрсдэлийн бодлого, зааврын дагуу эрсдэлийн үнэлгээний нэгтгэлийг хийж гүйцэтгэх, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;  Охин компаниудын эрсдэлийн үнэлгээний нэгтгэлийг хийж гүйцэтгэх, тайлан бэлтгэх;   Эрсдэлийн удирдлагын бодлого боловсруулахад чиглэл, зөвлөмжөөр хангах;   Группийн хэмжээнд эрсдэлийн соёлыг бий болгоход сургалт, мэдээллээр хангаж ажиллах; Удирдлагыг шаардлагатай эрсдэлийн мэдээллээр хангах; 

Дотоод аудитор (Ай Ти Аудитор)

Програмчлалын арга аргачлал ашиглан ахисан болон энгийн түвшний анализ хийж аудитын үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэхэд туслах;  Өгөгдөл/дата/ цуглуулалт, боловсруулалт хийж, улмаар компанийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай өгөгдлийг нэгтгэн тайлагнах, оновчтой шийдвэр гарахад шаардлагатай дүн шинжилгээ хийж, тайлан бэлтгэх; Байгууллагын дотоод системүүдийн болон гадаад орчны нэмэлт өгөгдөл дээр шинжилгээ хийн, тухай өгөгдлүүдийг ашиглан бизнесийн болон үйл ажиллагааны тайлан мэдээ, аудитад ашиглах дата бэлтгэх;  Компанийн өгөгдлийн засаглал, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх ажилд оролцох;  Microsoft Apps, Power BI ашиглан шинжилгээ хийх, тайлан боловсруулах;

Таван Богд Групп-н салбар компаниуд

  • Таван Богд Групп
  • Таван Богд Интернэйшнл ХХК
  • Таван Богд ХХК (Toyota)
  • Таван Богд Проперти ХХК
  • Жуулчин ХХК
  • Таван Богд Фүүдс Пицца ХХК
  • Таван Богд Нура ХХК
  • Таван Богд Билдинг Саплай ХХК
  • Таван Богд Финанс ХХК
  • Ю Би Пи ХХК
  • Улаанбаатар гурил
  • Таван Богд Сервис
  • Таван Богд Фүүдс ХХК
  • Ар И Ди Эженси ХХК
  • ТАВАН БОГД МОТОРС ХХК
  • Таван Богд Авто Маркет ХХК
  • Эйрлинк Монголиа ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХААН Банк цамхаг, /Энхтайваны гүүрний зүүн урд/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.