1. Санал гомдол хүлээн авч бүртгэх 2. Ирсэн санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх 3. Үйлчлүүлэгчийн бүртгэл хийж түүх нээх
Цогц эмчилгээний хөтөлбөр болон үндсэн сувиллын эмчилгээний хоол, шим тэжээлийн төлөвлөгөө, хоолны цэс, технологи карт, технологи ажиллагааны зааварчилгаа боловсруулах Сувилуулагчдын хооллолтын үнэлгээг хийж, нэгтгэн дүгнэх Сувилуулагчдын биеийн онцлогт тохируулан хоол эмчилгээний зөвлөгөө өгөх Нийтийг хамарсан хоолны сургалт, зөвлөгөөн зохион байгуулах Сувилуулагчдын биеийн бүтцийг албан ёсны биеийн бүтэц тодорхойлох /Inbody970/ төхөөрөмжийн тусламжтай үнэлэх, түүнд үндэслэх хувьчилсан зөвлөгөө чиглүүлэг өгөх Сувилуулагчдад хоолны технологи ажиллагааны практик сургалт орох Сувилуулагчдад хоол шим тэжээлийн зохистой мэдлэг олгох сургалтын төлөвлөгөө гаргаж сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулах
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх Дотоод хяналт, эрсдлийн үнэлгээ хийх, илэрсэн зөрчлийг сайжруулалтын арга хэмжээг төлөвлөх Бүх алба нэгжүүдийн чанарын уялдаа холбоог бий болгох, хянах Ажилтнуудад чанарын чиглэлээр сургалт зохион байгуулах Магадлан итгэмжлэлийн бэлтгэл, хэрэгжилтийг зохион байгуулах Эрүүл ахуйч, байгаль орчны мэргэжилтэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнийг удирдан зохион байгуулж ажиллах
- МУ-ын Байгаль орчны тухай болон холбгдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хэмжилтүүдийг хийж, мэдээллийн санг хөтлөх, хуулинд заасан тайлангуудыг бэлтгэх - Ус рашааны нөөцийн мониторинг хийх - ISO14001:2015 стандартын байгаль орчны эрсдэл ба боломжийг илрүүлэх, төлөвлөгөө боловсруулах, журмуудын хэрэгжилтийг зохион байгуулах, дагуу дотоод хяналтыг хэрэгжүүлэх, дотоод үйл явц дахь үл тохирлыг бүртгэх, илрүүлэх, арилгах, засах, залруулах талаар дүн шинжилгээ хийх, санал гаргах, хэрэгжилтийг хянах, тайлагнах - Сургалт зохион байгуулах
Сувиллын орчны эрүүл ахуй, халдвар хамгаалал, ариун цэврийн нөхцлийг хянах Хоол үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн эрүүл ахуйн шаардлагыг хангуулах Ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих Ажилтнуудын хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын мөрдөлтийг хянах Ажилтнуудад заавар өгөх, сургалт зохион байгуулах
Үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд үзлэг хийж рашаан эмчилгээ тохиромжтой эсэхийг үнэлэх; Рашаан эмчилгээ, шавар эмчилгээ, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, сэтгэл засал, хоол эмчилгээг хослуулан Эмчилгээний хөтөлбөр боловсруулах, эмнэлэгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эмчилгээний явцыг үнэлэх, шаардлагатай тохиолдолд эмчилгээний хөтөлбөр өөрчлөх; Хувиарын дагуу жижүүрт гарч, үйлчлүүлэгчид яаралтай тусламж үзүүлэх, Үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд үзлэг хийж, цаашид баримтлах гам дэглэм, амьдралын хэв маягтай холбоотой зөвлөгөө өгөх;
Ажлын байрны зорилго: - Эмчилгээний чанар, үр дүн, хүртээмж, аюулгүй байдал, үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах Үндсэн үүрэг: - Эмчилгээ, оношлогоо, сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартын дагуу хэрэгжүүлэх - Эмч, сувилагч, физик эмчилгээний мэргэжилтэн, хоол зүйч, сэтгэл заслын багийг уялдаа холбоотой ажлуулах - Үйлчилгээний урсгал, эмчилгээний удирдамж, эмнэлзүйн зааварчилгааны хэрэгжилтийг хянах - Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх
- Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн сургалт хийх, - Архаг өвчлөлийн менежментийн хөтөлбөрийг зохион байгуулах, - Эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчийн хооронд уялдаа холбоог хангуулах, - Хөтөлбөрт хамрагдсан үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн үзүүлэлтийг нэгтгэн тайлагнах, - Үйлчлүүлэгч нарт хөтөлбөрийн талаар зөв, цэгцтэй мэдээлэл өгөх, - Улаанбаатар хотын дэмжих төв дээр эмчийн үзлэг, эмчилгээний цаг олголт зэргийг зохион байгуулж ажиллах
Эмнэлгийн өвчтөн болон ажилтнуудад эрүүл, аюулгүй, зохистой илчлэг, шим тэжээлтэй хоол хүнсийг үйлдвэрлэх, өгөхөд хоолны жорыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож, хоолны илчлэг, шим тэжээлийн найрлагыг хянах, хоолны чанар, аюулгүй байдлыг хангах замаар үйлчлүүгчийн эрүүл мэндийг дэмжих, хоол үйлдвэрлэл үйлчилгээний багийг удирдан зохион байгуулах
- Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа авах нэгтгэн дүгнэж, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх - Орон тоо, цалингийн төсөв боловсруулж хэрэгжилтийг хянах - Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа төлөвлөн зохион байгуулах - Шинэ ажилтныг дасан зохицуулах хөтөлбөрт хамруулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах - Тушаал, шийдвэро, Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт боловсруулах, хэрэгжилтийг хангуулах - Алба нэгжүүдийн удирдлагуудтай хамтран сургалт хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх - Ажилтнуудын карьер хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх - Албан тоот боловсруулах, холбогдох газруудад хүргүүлэх,
- Бараа материалын орлого зарлагын хөдөлгөөнийг тухай бүр анхан шатны баримт болон холбогдох дүрэм журмын дагуу үнэн зөв бүртгэх, - Санхүүгийн анхан шатны баримт бичгийг хөтлөх, тайлан мэдээг тогтоосон хугацаанд тооцооны нягтлан бодогчид хянуулж, тайлагнах - Агуулахын барааны чанар байдлыг алдагдуулахгүйгээр хадгалах, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг холбогдох ажилтнуудтай хамтран шийдвэрлэх; - Агуулахын бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, олгох; - Агуулахын бүх үйл ажиллагааг зохион байгуулах, хянах; агуулахын орчны аюулгүй байдлыг хангах; - Бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг шалгах;
Хоол үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах Хоолны цэс боловсруулж, эрүүл хооллолтод нийцсэн шинэ санаа гаргах Гал тогооны багийг зохион байгуулж, гүйцэтгэлийг хянах Түүхий эдийн захиалга өгөх, чанар, орц, стандарт хянах Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахих
1. Үйлчлүүлэгчдийг найрсаг, түргэн шуурхай хүлээн авч бүртгэх; 2. Өрөөний захиалга, төлбөрийн тооцоог зохицуулах; 3. Үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх; 4. Харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах; 5. Үйл ажиллагааны бүртгэл, тайлан хөтлөх; 6. Ажлын байрны эмх цэгцийг хангах.
Сувиллын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, засвар үйлчилгээний хуваарь, хяналтын хуудас боловсруулж хяналтыг хийх Хуваарийн дагуу засвар үйлчилгээний төлөвлөгөө, төсөв боловсруулж, хэрэгжүүлэх Цахилгааны систем, тоног төхөөрөмж, ус, дулаан хангамж, бохир ус зайлуулах, халаалтын систем болон сантехникийн бусад тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх Үйлчлүүлэгчдэд тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх, хууль дүрэм, стандартын дагуу ус, дулаан хангамж, бохир ус, ариутгах татуургын системийг удирдан ажиллуулах Барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, сайжруулалтыг төлөвлөх, техникийн нөхцөл боловсруулах, зураг төсөл, угсралтад хяналт тавих Инженер техникийн албаны ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах
1. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд үзлэг хийж эмчилгээний үеийн эрсдэлийг тооцоолох, тохиромжтой эмчилгээний хөтөлбөрийг хөгжүүлж цогц бөгөөд үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, 2. Сувилуулагчдын өдөр тутмын эрүүл мэндийн хяналтыг хийж, шаардлагатай эмчилгээний хөтөлбөрийн өөрчлөлт, зөвлөгөө мэдээллийг өгөх 3. Уламжлалт анагаах ухааны гардан үйлдлүүдийг сувилуулагчдын эрүүл мэндийн онцлогт тохируулах төлөвлөсөн эмчилгээний хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэх 4. Сувилуулагчдын оношинд тохирсон хувьчилсан болон нийтийг хамарсан дасгал хөдөлгөөн заах, сургах