La Rosa Tapas & Tequila бол жинхэнэ “хоолны мэдрэмж” дээр тогтсон гал тогоо. Бид ажилтнуудаа зөв удирдлага, тодорхой систем, шударга харилцаагаар дэмждэг. Хэрвээ Та мэргэжлээ өсгөх, өөрийн үнэт зүйлтэй нийцэх орчинд ажиллахыг хүсэж байвал — манай багт тавтай морил. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Америк Ерөнхий Тогоочийн заавар стандартын дагуу боловсруулах Захиалгыг шуурхай, алдаагүй, тогтмол чанартайгаар гаргах Mise en place бэлтгэлийг 100% хангаж, станцаа цэгцтэй байлгах Хоолны гаргалт, plating-д анхаарал хандуулж, стандарт хангах Ажлын явцад гарсан үлдэгдэл, хаягдал, буруу гаргалтыг тэмдэглэж менежерт мэдээлэх Ээлж дуусахад станцаа цэвэрлэж, бэлтгэлээ бүрэн хүлээлгэн өгөх Ажлын байранд аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг тогтмол мөрдөх