Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Naran Mandal Enterprises LLC

Манай хамт олон
Наран мандал
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАБЭА-н сургагч багш

Сургалтын хуваарь төлөвлөгөөг боловсруулж батлуулах, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу шинэ ажилтнуудад ХАБЭА-н хууль болон компаний дотоод дүрэм журмын дагуу сургалт орж, шалгалт авах баталгаажуулах, байгууллагын ХАБЭА-н зөв соёлыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Шинээр ажилд орж буй ажилтнуудад компаний тухай үндсэн ойлголт ХАБЭА-н тухай ойлголтуудыг сургалтаар өгч, шалгалтаар баталгаажуулах, ажилтнуудын архивыг үүсгэж хадгалах, Тусгай сургалт /эрх олгох, сунгах/-ын захиалгыг авч, сургалтанд ажилтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулах,

Лабораторийн туслах ажилтан /эрэгтэй/

Лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс лабораторийн химичид туслах; Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах; Шаардлагатай үед бусад ажилтнуудтай хамтран ажиллах, хэлтэс, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах.

Баяжуулах үйлдвэрийн туслах ажилтан

Баяжуулах үйлдвэрийн гадаа талбайд ажиллана.  Бункерын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; Бутлуур болон шигшүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах; Конвейер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах.

Сантехникч

Кемп менежерийн хуваарилсан обьектын сантехникийн ажлыг бүрэн хариуцаж, обьектуудад өдөр бүр үзлэг хийх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай хэсгүүдийг тодорхойлох, ажлын жагсаалт гаргах; Сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх үед эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандарт, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах; Кемп доторх тохижилтыг сайжруулах, ая тухтай цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах, мод ургамлыг арчлан хамгаалах. Кемп болон оффисын тохижилтын ажлуудыг гүйцэтгэх, кемп болон бусад хэлтсийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах аж ахуйн бүхий л засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх:

Уулын инженер

Уулын ажлыг мэргэжлийн болон зохион байгуулалт, удирдлагаар хангаж, үйл ажиллагааг компаний эрхэм зорилго, зорилттой уялдуулан төлөвлөж хэрэгжилтийг хангах.  Ашиглалтын технологийг боловсруулах, сайжруулах.  Агааржуулалт, геотехник, тэсэлгээ болон уурхайн бусад үйл ажиллагаанд техникийн зааварчилгаа өгөх.  Тэсэлгээтэй холбоотой Монгол улсын хууль дүрэм, журам стандарт, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг чанд мөрдөн ажиллах, хяналт тавих хэрэгжилтийг хангаж ажиллах. 

Туслах маркшейдер /шинэ төгсөгч байж болно/

Ил болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг маркшейдрийн зааварын дагуу  зураглал хийхэд туслах.  Ил болон далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлыг гүйцэтгэхэд туслах.  Цаг үеийн асуудлаар удирдлагаас гаргасан тушаал, шийдвэрийг биелүүлэх, биелэлтийг тайлагнах зэргээр эргэх холбоог үүсгэх;  Ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, идэвх санаачилгатай, үнэнч шударгаар ажиллах, хувийн зохион байгуулалттай байх;  Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх; 

Далд уурхайн бэхэлгээчин

Бэхэлгээнд хэрэглэгдэх шаардлагатай бэхэлгээний мод, банз, элс, цемент, бусад материалыг далд уурхайн зориулалтын тэргэнцэрт ачиж, буулгах, зөөвөрлөх; Бэхэлгээ хийх малталтын аюулгүй байдлыг хангах Ээлжийн ахлагчаас авсан ажлын наряд, даалгаврын дагуу ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэх; Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх,

Баяжуулах үйлдвэрийн оператор

Баяжуулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.  

Химич /эрэгтэй/

Шинжилгээний дээжүүдийг бэлтгэх Үйлдвэрийн технологийн дээж шинжлэх; Уурхайгаас өгсөн дээжийг шинжлэх; Үйлдвэрт хэрэглэдэг уусмалуудыг хэрэгцээт харьцаагаар найруулах; Тоног төхөөрөмжүүдийн хэвийн жигд ажиллагааг хангах, шаардлагатай үед засвар үйлчилгээг хийх; Химийн бодисын агуулахад хяналт тавих; Химийн бодисын бүртгэл тооцоог хийж, тайлагнах; Ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах; Шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэх;

Геологич

· Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд (уурхайн талбайд) ордын эрэл-хайгуул, нарийвчилсан хайгуулын үе шатанд компанийн зүгээс боловсруулсан үйл ажиллагааны болон чанарын стандарт журмын дагуу геологийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хайгуулын ажлыг гүйцэтгэх, дээжлэлт хийх, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийх, тайлагнах болон шууд удирдлагаас хариуцуулсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэнэ.

Засварын туслах ажилтан

Баяжуулах үйлдвэрийн гагнуурын ажилд туслах Багаж, тоног төхөөрөмжийн урсгал засвар хийх' Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллана. Зааврыг дагаж, шаардлагатай бол бусад үүргийг гүйцэтгэнэ.

Далд уурхайн ачигчийн оператор (LHD)

Уулаас олборлосон хүдэр болон хар шороог  баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Дугуйт ачигчийн оператор (Ковш)

Уулаас олборлосон хүдэр болон хар шороог  баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Механик

- Далд уурхайн хэлтсийн техник, тоног төхөөрөмж, машин механизмуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг технологийн дагуу хийж, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих, төлөвлөгөө гаргах, засвар үйлчилгээг чанартай түргэн шуурхай хийж гүйцэтгэх -Батлагдсан төлөвлөгөөний дагуу  техник, тоног төхөөрөмж,  машин механизмуудыг ажилд бэлэн байлгах, эвдрэлтэй техникүүдийг хүлээн авч засвар үйлчилгээг хийх, түүний хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, засвар үйлчилгээ болон  хэлтэс, нэгжүүдэд хүлээлгэн өгөх, авах ажлыг дотоод журамд зааснаар  хийж гүйцэтгэх  Хэлтсийн хариуцан гүйцэтгэж буй өдөр тутмын засварын ажил, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус техникийн засвар үйлчилгээ, угсралтын ажлуудыг хийх

Цахилгаанчин

Далд уурхайн цахилгааны нөхцөлийг хангаж ажиллах, жижиг хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмж, генератор, дэд станц зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, хянах, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгааны үүсгэврийг тасралтгүй, хэвийн ажиллуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Уурхайчин 14/14 /Наадмын дараа ажилд явж болно/

Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.

Гагнуурчин /Хөлсөөр ажиллах/

Цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Boilmaker Войлерчин дээр ажиллаж байсан бол давуу талтай.  

Гагнуурчин/Далд уурхай/

Уурхайн бүх металл хэсгүүдийг хийн ба цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. 

Далд Уурхайн ХАБ-н ажилтан

Компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажилагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ажиллагсдыг ажлын байранд  үйлдвэрийн  осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, тэдгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал  эрүүл ахуйн дотоод дүрэм журам, мөрдүүлэх талаар  хяналт тавьж заавар зөвлөлгөө өгөх, ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Ажиллагсдыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, ажлын байрны үзлэг шалгалтыг хийж хяналт тавих шаардлагатай журам, хэлтэсийн төсвийг боловсруулахад санал оруулах; Хариуцсан хэсгийн ажилтнуудад төлөвлөгөөт сургалт болон, төлөвлөгөөт бус сургалтад ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаанд зохион байгуулалтд дэмжлэг үзүүлэх; Өөрийн гүйцэтгэж байгаа хуваарьт ажил болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын мэдээг өдөр бүр шууд удирдлагад  тайлагнах; Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх; 

Мах бэлтгэгч

Ажилтнуудын хоол, хүнсэнд хэрэглэх захиалсан түүхий эд, мах махан бүтээгдэхүүнийг хүлээн авч түүний өнгө, үнэр, хадгалалт, сав баглаа боодлыг шалган хүлээн авах, ажлын байрны ариун цэврийг сайтар сахиж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган, зохих орчин, нөхцөлд хадгалах, хоолны   төвлөгөөт цэсний дагуу  хоолны махыг стандартын дагуу хэрчиж бэлтгэн ээлжийн Ахлах тогоочид хүлээлгэн өгөх, өөрийн ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Уурхайчин 14/14

Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.

Хамгаалалт хариуцсан менежер

Уурхайн лицензийн талбайд ажиллаж буй бүх ажилтан, лицензийн талбайн орчны хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтын ажил гүйцэтгэгчдэд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх, харуул хамгаалалтын аюулгүй байдлын тухай холбогдох хууль, дүрэм, тогтоомж, стандарт, шаардлагад нийцсэн дүрэм журмын боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.  

Уурхайн орчуулагч /Англи хэл/

Компанийн удирдлага, хэлтсийн ахлах менежерууд болон бусад ажилтнуудаас ирүүлсэн аман болон бичгийн орчуулгыг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх; Шаардлагатай тохиолдолд нэр томьёоны болон мэргэжлийн тайлбар толь, толь бичиг зэргийг ашиглан орчуулгын ажлыг утга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй, үнэн зөв, нягт намбай хийж гүйцэтгэх; Орчуулгын ажлыг гүйцэтгэхдээ интернэт сүлжээ ашиглан шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, холбогдох мэдээ мэдээлийг олж цуглуулах, тухайн салбарын үг хэллэгийг түлхүү ашиглахыг зорьж ажиллах; Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн компанийн нууцад хамаарах аливаа мэдээллийг чанд хадгалах; Бусдын орчуулсан материал, бичиг баримтын агуулга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийг хянах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах, улам сайжруулах; Хурал уулзалтын үед аман орчуулга хийхдээ ярилцагчийн яриаг тасалж орчуулах, хэлэх гэж буй санааг дохио зангаагаар тайлбарлах зэрэг ярианы агуулгыг бүрэн хадгалж орчуулах; Ажлын гүйцэтгэлийн өдөр тутмын тайланг шууд удирдах албан тушаалтанд тухай бүр илгээж, дүгнүүлэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимп 5 гудамж, Аюуд тауэр, 605 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.