Үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахад шаардлагатай үзлэг шалгалт, засвар, үйлчилгээг Цахилгааны техник ашиглалтын дүрмийг чанд мөрдөж, хугацаанд нь зөрчил доголдолгүй хийх, явц үр дүнг өдөр тутам хянаж, дүгнүүлэх Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг заавар, горимын дагуу ашиглалтын үзлэг, үйлчилгээг график, нарядын дагуу зөрчил доголдолгүй гүйцэтгэх Цахилгааны ААД, ТАД-н мэдлэгтэй байх Цахилгааны холболт угсралт хийх чадвартай
Үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангахад шаардлагатай технологийн хяналт тохируулгын ажлыг зааврын дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх Уусгалт, уусган хандлалт, цахилгаан хими гэсэн 3 хэсэгт ээлжлэн ажиллах, процесс тус бүр дээр хийгддэг ажлуудыг чанартай гүйцэтгэх Ажлын байр болон техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, технологийн байдлыг өөрийн биеэр үзлэг хийж, хянаж шалгах Уусгалтын тасралтгүй эрсдэлгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн бүхий л ажлуудыг гүйцэтгэх Технологийн ажлыг гүйцэтгэхдээ холбогдох зааврыг чанд мөрдөж ажиллах мөн өгсөн наряд даалгаварт заасан ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх
Уул уурхайн чиглэлээр сурч эсвэл ажиллаж байсан байх Хариуцлага хүлээх өндөр чадвартай байх Өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чадвартай байх Ажлын ачаалал даах чадвартай байх Шинэ төгсөгч байж болно
Хангамжийн үйл ажиллагааны журмын дагуу стандартын шаардлага хангасан бараа, материалыг цаг тухайд нь өрсөлдөхүйц үнээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах Худалдан авах ажиллагааны захиалгын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 18 хоногт багтаан зөрчилгүй зохион байгуулсан байна Үйлдвэрт ирсэн бараа материал нь худалдах, худалдан авах гэрээнд тохирсон тоо ширхэг, хэмжээ, чанарын шаардлагад нийцсэн, зориулалтын дагуу ашиглах боломжтой бол Хүлээлцэх акт үйлдэх ажиллагаанд оролцох Үйлдвэрийн худалдан авалтын гэрээтэй холбоотойгоор хэлэлцээрт оролцох
Төрөл бүрийн эд ангиудыг зохих багаж хэрэгсэл ашиглан токарь, фрезер, өрмийн суурь машинууд дээр боловсруулах Машин эд ангиудыг металлын шинж чанар, найрлага, хэлбэр хэмжээнд тохируулан боловсруулалтын зааврын дагуу сэргээн засварлах Засварласан эд ангиа үйлдвэрлэгчээс заасан үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг шалгаж хэмжилт хийх Суурь машин, хурцлагч, зүлгэгч машин ашиглан металл эд ангиуд, сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу хийж гүйцэтгэх
Хөрөнгө оруулалтаар үйлдвэрт хэрэгжих төслийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган, аюул осолгүй зохион байгуулах Төслийн хэрэгжилтийн хүрээнд оролцогч талуудтай хурал, зөвөлгөөн, уулзалт зохион байгуулах, тэдгээртэй ажлаа уялдуулах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх Төслийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулан оновчтой зохион байгуулах, бусад нэгж хэсэгтэй хамтран багаар ажиллах Төслийн үйл ажиллагааны баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, төслийн үйл ажиллагааны журамд тусгасны дагуу төслийн үе шат бүр дэх баримт бичгийн бүрдүүлэлтэд захиалагч нэгжтэй хамтран ажиллах, мэдээллээр хангах