Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Уранган ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Халаалт агаар сэлгэлтийн инженер

Барилгын халаалт, агааржуулалт, хөргөлт, цэвэр, бохир усны шугамын тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллах Тоног төхөөрөмж, шугам сүлжээний зураг төслийг төлөвлөх, төсөв-төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах, зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд гардан гүйцэтгэл хийх Тоног төхөөрөмжийн гэмтэл, саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх Барилгын халаалт, агааржуулалт, хөргөлт, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, холбогдох бичиг баримт боловсруулах Өгөгдөл цуглуулж урьдчилсан дүн шинжилгээ хийж гүйцэтгэх Өөрийн ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах Баг хамт олны аюулгүй байдалд хяналт тавих эрсдэлийг тодорхойлох, үзүүлэх нөлөөллийг бууруулж, хянах 14/14 ростероор ажиллах боломжтой байх

Зочид буудлын ресепшн /UG Inn/

Угтагч ресепшн буудлын нүүр царай мэдээлэл харилцаа холбооны ажилтан менежерийн удаах шууд удирдлага болно; Буудлын ресепшн 12/36 цагийн ээлжээр ажиллана; Өмнөх ээлжний ресепшнээс бүрэн гүйцэд хариуцлагатайгаар ээлж хүлээн авна; Зочдыг бэлэн болсон өрөөнд оруулж өрөөг бүрэн гүйцэд хүлээлгэн өгнө; Гарсан өрөөг хариуцлагатай хүлээн авч, гарсан төлбөр тооцоог буудлын орлогын бүртгэл дээр хөтөлж явна; Оройн ээлжний ресепшнүүд өглөөний цайг зочдын өрөөнд хүргэж өгч үйлчилнэ; Өглөө удирдлагуудын мэдээллийн нэгдсэн группт орлогын мэдээг оруулж байх; Өдрийн ээлжний ресепшнүүд үйлчилгээний ажилтануудад чиг үүрэг өгч, хяналт шаардлага тавьж, засвар үйлчилгээний дуудлага өгөн бүртгэлжүүлэх; Буудлын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулан менежмент хийнэ; Гарсан зөрчил шийдвэрлэгдэх асуудлуудыг холбогдох  албан тушаалтануудад мэдээллэнэ.

График дизайнер

Бүх төрлийн хэвлэмэл материалуудын эх загварыг гаргах; Вебсайтын загвар дизайныг хөгжүүлэхэд оролцох; Вебсайт, сошиал сурталчилгааны постны дизайн, эх бэлтгэлийг хийх; Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байрших сурталчилгааны дизайн, эх бэлтгэлийг бэлтгэх; Байгууллагын дотор болон гадна байршуулах хаяг, самбарын сурталчилгааны зүйлсийн дизайн, эх бэлтгэлийг хийх; Үйл ажиллагаатай холбоотой фото зураг, дүрс бичлэг хийх; Брэнд бүүкийг дагах; Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар.

Маркетингийн менежер

Маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, мэдээлэл хүргэх; Маркетинг идэвхжүүлэлтийн сувгийг хариуцан ажиллах; Компанийн зах зээлд эзлэх байр суурь, хувь хэмжээг нэмэгдүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх; Төлөвлөгөө, тайлан гаргах, хөтөлбөр боловсруулах, гүйцэтгэлээ тайлагнах; Зах зээлийн эрэлт хэрэгцээ судлан шинэлэг санааг тусгах; Бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд таниулах, зорилтот хэрэглэгчид хүргэх зар сурталчилгаа санаачлан хийх; Компанийн сошиал медиа хуудасны хөгжүүлэлтийг боловсруулж хэрэгжилтийг хангах.

Захирлын туслах

  Захиралд компанийн үйл ажиллагаатай холбогдох шаардлагатай мэдээллээр хангах; Мэдээлэл цуглуулж, тайлан бэлдэх, найдвартай хадгалж, харилцагчийн нууцыг хадгалж, үйл ажиллагааг хамгаалах; Компанийн дотоод болон гадны хурлын бэлтгэл ажлыг хангах, тэмдэглэл хөтлөх; Гадна дотны зочдыг хүлээн авах, англи болон монгол хэл дээр бичиг хэргийн бүрдүүлэлт, албан бичиг захидал, түүнд явуулах хариу бичгийн бүртгэл тооцоог биечлэн хариуцна; Захирлын нэрийн өмнөөс англи болон монгол хэл дээр захидал, цахим шуудан илгээх, хүлээн авах; Албан бичиг боловсруулах, бүртгэх, илгээх; Текст, өгөгдөл болон графикуудыг найруулж бичих, боловсруулах, хянан засах, сэргээх, хуулах замаар мэдээлэл боловсруулах; АБТ-д заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Хүний нөөцийн менежер /Констракшн/

  Уранган Констракшн байгууллагын хүний нөөцйин менежмент, группийн бодлогыг хэрэгжүүлэх; Хүний нөөцийн бүрдлийг батлагдсан төлөвлөгөөний дагуу ханган, байгууллагын соёлын үйл ажиллагааг санаачилан идэвхижүүлэх, ажилчдын сэтгэл ханамжийн судалгааг тухай бүрт авч, хариу арга хэмжээг авах; Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, захиалагчийн шаардлага, төслийн менежментийн төлөвлөгөөнүүдийг үндэслэн төслийн хүн хүчний бүрдлийг бий болгох; Сонгон шалгаруулалтуудыг зохих дүрэм журмын дагуу оновчтой зохион байгуулах, ажилчдын сэтгэл ханамж болон бүтээмжийг өндөр байлгахад чиглэсэн хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх; Ажилчдын багаж, хувцас хэрэгсэл, комьпютер, ажлын хэрэглээний материалыг захиалах, бүртгэх, орон нутагт ажиллах ажилчдын ээлжийн зохицуулалт болон тээврийн зохицуулалтыг удирдлагатай хамтран оновчтой зохион байгуулах.  

Тооцооны нягтлан бодогч

Барилгын материал тооцоо тооллогыг үнэн зөвөөр бүртгэх; Өдөр тутамд орлого зарлагын падаан шивэх, кассын бичилт тулгах гэх мэт ажлыг цаг алдалгүй үнэн зөв гүйцэтгэх; Сар бүрийн тооллого тооцоог тогтоосон хугацаанд гаргаж ахлах нягтлан бодогчид илгээх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх; Харилцагч, туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн дагуу авлагын тайлан тооцоо гаргаж, харилцагчийн тооцоог тухай бүр нийлж байх; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн хийж, гүйцэтгэлийг тухай бүрт нь тайлагнах, танилцуулах; АБТ дагуух бусад ажил үүрэг хамаарна.

Гэрээ баримт бичиг хяналтын ажилтан

Компанийн бодлого, стандарт, дүрэм журамд нийцүүлэн хэрэгжүүлж буй төслийн ажлын хүрээнд баг хоорондын уялдаа, холбоо харилцааг сайжруулах, Төслийн өдөр тутмын үйл ажиллагааны тайлан боловсруулах, нэгтгэх, баримт бичиг бэлтгэх, Гадаад болон дотоод харилцагчдын мэдээлэл солилцоог удирдах,  Компанийн үйл ажиллагааг гол харилцагчдад сурталчлах, зөв таниулах болон төслийн удирдагчийн өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх

Ахлах нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн бодлого, дүрэм, журмыг боловсронгуй болгох, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах; Санхүүгийн тайланг хугацаанд нь алдаагүй зөв боловсруулах, дүн шинжилгээ хийж ажиллах; Санхүүгийн дүрэм, журмын хэрэгжилтийг тухай бүр хянаж баталгаажуулах, илэрсэн зөрчлийг арилгах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; Баримт бичиг, бүртгэл, дата мэдээлэлтэй ажиллах, нууцыг хадгалах; Удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлэх, хамт олон багаа үлгэрлэн манлайлах; Компанийн санхүүгийн албаны үйл ажиллагаанд хамаарах бүх төрлийн баримт бичиг, тооцоо, бүртгэл, мэдээлэл, тайлангуудыг боловсруулах, хянах, баталгаажуулах, дүн шинжилгээ хийж, тайлагнах, архивлах ажлуудыг системтэйгээр удирдах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн хийж, гүйцэтгэлийг тухай бүрт нь тайлагнах, танилцуулах; АБТ дагуух бусад ажил үүрэг хамаарна.

Бичиг хэрэг, бүртгэл мэдээллийн ажилтан /UG Expo/

Баримт бичиг бүртгэл хөтлөх; Харилцагч, түрээслэгч нарт шаардлагатай мэдээ мэдээлэл дамжуулах; Хэрэглэгч үйлчлүүлэгч нарт сошиал болон утсаар мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, БГД, 26-р хороо Дунд гол гудамж Уранган ХХК-ны Оффис 201 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.