Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Өгөөж-Чихэр боов" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Технологич

Шинэ технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх Шинээр гарсан болон шинэчлэгдсэн стандартуудыг мөрдөж ажиллах Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн туршилт, тэдгээрийн бичиг баримтын бүрдэл, бүртгэл хөтлөх Үйлдвэрлэлийн дамжлагын процесс, чанарт хяналт тавьж ажиллах Бүтээгдэхүүн үйлвэрлэх жор, орцын нормыг мөрдүүлэх, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг Ерөнхий технологичийн зааврын дагуу хийж гүйцэтгэх Үйлдвэрлэлийн дамжлагад өөрчлөлт орох, түүхий эд материал шинэчлэгдэх тухай бүр жор орц, норм, технологийн заавар байгууллагын стандартад орох өөрчлөлтийг боловсруулах, бичиг баримтыг бүрдүүлэн баталгаажуулах

Сантехникч

Дулаан, сантехник, ариутгах татуургын тоноглол, шугам сүлжээний эвдрэл, усны алдагдлаас урьдчилан сэргийл, үзлэг үйлчилгээг тогтмол хийх. Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрмийн заалтуудыг ажлын байранд мөрдөж ажиллах. Ажлын байранд тогтмол хийгдэх ажлуудыг цаг тухай бүрт нь хариуцлагатай үр дүнтэй хийж ажиллах. Үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтэл, саатлыг цаг алдалгүй удирдлагадаа мэдэгдэж, арга хэмжээ авч ажиллах. Ажлын байрны 5S нэвтрүүлэх, хувийн зохион байгуулалтыг сайжруулах.

Захирлын туслах, архив бичиг хэргийн ажилтан

*Даалгасан ажил үүргийг хэрэгжүүлэх болон хэрэгжилтэнд хяналт тавих *Удирдлагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх *Байгууллагын архив, бичиг хэргийг заавар журмын дагуу хариуцан хөтлөх * Хурлын тэмдэглэл үйлдэж, ажилчдад даалгасан ажил үүргийн биелэлтийг хянах, удирдах *Гэрээ, баримт бичиг батлуулах, албан бичиг найруулах, засварлах, хянах * Гаднаас ирсэн албан бичиг болон захидлыг хүлээн авах, танилцуулах Визний материал бүрдүүлэх  

Тоног төхөөрөмжийн засварчин

Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засварын графикын дагуу засвар үйлчилгээг цаг тухай бүрд чанартай, найдвартай хийх Тухайн цаг үеийн байдлаас шалтгаалж гэнэтийн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч хэвийн ажиллагаанд оруулдаг байх Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж мэргэшүүлэх сургалт дамжаанд хамрагдах, мэргэжилийн зэрэг дэвийг ахиулах Хийсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажлын чанар, цаг тухай бүрд өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийн үзүүлэлтээр бусад ажилтнууддаа үлгэр жишээ үзүүлэн ажиллах ХАБЭА-н дүрэм, заавруудыг мөрдөж ажиллах

Цахилгаанчин ажилд авна

- Үйлдвэрлэлийн орчны цахилгааны засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх 

Эрүүл ахуйч

Хүнсний аюулгүй байдлыг хангасан эрэлт ихтэй, уламжлалт технологи, амт чанараа хадгалсан эрүүл найдвартай хүнсээр хэрэглэгчдийг хангаж компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэгтэй Байгууллагын хэрэгжүүлж буй ISO 22000 шаардлагын дагуу ажиллах, үйлдвэрлэлийн эрүүл ахуй зохистой дадал, ариун цэврийг хянаж, мөрдүүлэх. Үйлдвэрийн орчин нөхцөл, шат дамжлага бүрт эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар арга зүйг боловсруулан, сайжруулах. Хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн сургалт, мэдээлэлээр хангах Хяналтыг хийж цаг тухайд нь гүйцэтгэх, мэдээлэх.

Үйлдвэрийн-Дамжлагын ажилтан

Хүнсний үйлдвэрийн аль нэг дамжлага дээр ажиллана /бэлтгэх, зуурах, савлах гэх мэт/ Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ

Борлуулалтын жолооч

Борлуулалтын автомашиныг түлш шатахуунтай, гэнэтийн гэмтэл, сааталгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажилд ямагт бэлэн байлгаж, сул зогсолтгүйгээр, борлуулалт цалгардуулахгүй сар бүрийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж ажиллах компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо, чанарыг алдагдуулахгүйгээр ачиж, тээвэрлэх, борлуулах           

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо сөүлийн гудамж 35 "Өгөөж-Чихэр боов" ХХК

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.