Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ажлын байрны эмх цэгц, хувийн эрүүл ахуй, бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангаж ажиллана.
-Түүхий эд материалын чанар болон орц гарцад хяналт тавьж ажиллах. -Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлага дундын чанарын хяналт тавьж ажиллах. -Технологийн болон санхүүгийн анхан шатны баримт бүртгэл хөтлөх. -Удирдлагыг мэдээлэлээр хангаж ажиллах.
-Үйлдвэрийн тоног төхөөрөмж найдвартай,тогтмол,жигд ажиллагааг хангаж ажиллуулах. -Төлөвлөгөөт ба урсгал засварыг чанартай хийх. - Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Бонго-3 бүхээгтэй машин барина. Бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн маршрутын дагуу түгээх. Бараа бүтээгдэхүүнийг борлуулагчийн хамтаар харилцагчид хүргэнэ. Байгууллагын аж ахуйн ажилд оролцох, дэмжлэг үзүүлэх. Бараа бүтээгдэхүүн болон автомашины бүрэн байдлыг хангаж ажиллах.