Уурхайд ажиллаж буй нийт ажилтнуудын эрүүл мэндийн асуудалд хяналт тавих, урьдчилан сэргийлэх Шаардлагатай тохиолдолд холбогдох стандартын дагуу анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх, Өвчин, эмгэгээс сэргийлэх, эмчилгээний жор бичиж өгөх, эм тариа хийх, эмчлэх, зөвлөх, хяналт тавих зэрэг хэлбэрээр ажилтанд тасралтгүй эмчилгээний тусламж үзүүлэх. Анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай болон уурхайн техникүүдийн анхны тусламжийн хайрцгийн иж бүрдэл, эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа, хадгалалтад хяналт тавьж ажиллах Компанийн ажилчдад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт явуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх Орчны эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, байнгын сайжруулалт хийх
-Ээлжийн нарядын дагуу карьерт ажиллах хүнд машин механизмын операторуудыг удирдан ажиллахаас гадна тэдгээрийн аюулгүй ажиллагааг хангуулах, хөрс шороон овоолгыг цэгцтэй байлгах ажлыг биечлэн удирдана. -Уулын ажлын төлөвлөгөөнд оролцох -Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэх
Уурхайд нүүрсний чанарт хяналт тавих, түүнийг олборлоход шаардлагатай геологийн мэдээлэл өгөгдлүүдээр хангах, тайлагнах. Уурхайн геологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, нүүрсний чанар, олборолтын арга барилын зааварчилгаа өгөх үүднээс уулын мастер болон экскаваторын операторуудтай нягт хамтран ажиллана. Овоолго зохицуулах, хяналт тавих Уурхайн маркшейдертэй хамтран нүүрсний давхаргын зураглал гаргах Уурхайн хананы тогтворжилтыг тогтмол хянан шалгах Нүүрс олборлолтын талбайд ажиллаж хөрс нүүрсийг ангилж ачихад хяналт тавьж ажиллах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Уулын өдөр тутмын мэдээ, мэдээллийг стандартын дагуу бүртгэх, хэсэг нэгжүүдийн уялдаа холбоог хангаж ажиллана. Компаний удирдлагыг мэдээллээр цаг алдалгүй хангах, өдөр тутмын дүн мэдээ бэлтгэж удирдлагад танилцуулах. Ажлын тайлан мэдээг ээлжийн хуваарийн дагуу гаргаж тайлагнах. Ажилчдын цаг ашиглалт, цаг бүртгэлийг хөтлөх.