1. Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж, хэвийн ажиллагааг хангах;2. Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүдийн өдөр тутмын болон төлөвлөгөөт үзлэг, үйлчилгээг хийж шаардлагатай засвар үйлчилгээг хийх;3. Шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн жагсаалтыг гаргаж захиалга өгөх;
1. Компанийн маркетингийн идэвхжүүлэлт, брэндингийн хүрээнд хийгдэх бичлэг, график дизайн болон хэвлэлийн эх бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэх 2. Сошиал медиа, вэбсайт, хэвлэмэл материал, реклам сурталчилгааны хэрэгсэл зэрэгт зориулсан дизайны шийдлүүдийг боловсруулах 3. Шинэ санаа, чиг хандлагыг судлах, компанидаа нэвтрүүлэх, бүтээлч байдлыг дэмжих 4. Компани болон бүтээгдэхүүн үйлчилгээний брэндинг, зорилго, онцлогт тулгуурлан ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу ажиллах
Ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандарт, шаардлага болон байгууллагын үйл ажиллагаанд зохицуулан аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг боловсруулах, сургалт хийх замаар хэрэгжилтийг хангахад оршино.
Компанийн нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааны бодлого, зохицуулалтыг мөрдөж, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ, ЗАЛРУУЛГА сайжруулалт хийх, бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангаж, түүнд тулгуурласан Санхүү, эдийн засаг, бүртгэлийн иж бүрэн тайлан мэдээг удирдлагад цаг тухайд нь боловсруулж, тайлагнан ажиллана.
Компанийн нүүр царай болж, харилцагчийн захиалсан бүтээгдэхүүний хүргэлтийг цаг тухайд нь хурдан шуурхай, стандартын горим, зохих температурын дагуу хүргэн өгч, төлбөр тооцоог хүлээн авах, барагдуулах замаар зах зээлийн өсөлтийг хангаж ажиллана. Мөн харилцагчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.
- Маркетингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маркетингийн жил, улирал, сарын төсвийг хянаж батлах, төсөв төлөвлөгөөний дагуу зардал гаргах, төсвийн гүйцэтгэл тайланг баталгаажуулах; - Брэндийн нэр хүндийг өсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн хөтөлбөрийг сурталчлах, хэрэглэгчдэд нийцэмжтэй, ялгаралтай бодлого хэрэгжүүлэх; - Өрсөлдөгчийн бүтээгдэхүүний чанарт харьцуулалт хийж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, тал дээр загвар, контент, шийдэл, өнгөний сонголтыг боловсруулах, -Өрсөлдөгчийн маркетинг идэвхжүүлэлтэд анализ хийн, ялгарлыг бий болгох; - Сошиал медиа дээр зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, сошиал календарь гарган, хуваарийн дагуу мэдээ мэдээллийг постлох, бүүст хийх, идэвхжүүлэлтийн үр ашгиа хэмжих, дүгнэх
Компанийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, сурталчлан таниулах, харилцагчаас захиалга авах, шинэ харилцагч нээх, төлбөр тооцоог цаг хугацаанд нь оруулах, харилцагчдад компанийн нэрийн өмнөөс төлөөлөн очиж хүрч ажиллах, борлуулалт нэмэгдүүлж компанийн хөгжлийг дэмжин ажиллахад оршино.