Хувийн банкны сегментийн шинэ харилцагч татах, өмнөх харилцагчид шинэ нэмэлт бүтээгдэхүүн санал болгох замаар банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрдүүлэх, нэмэгдүүлэх, зорилтот харилцагчдыг тогтоон барих, халамжлах
Банкны нягтлан бодох бүртгэлийг СТОУС, Монгол улсын хууль тогтоомж, банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд үнэн зөв хөтлөн явуулах, дотоод дүрэм журмын хэрэгжилтийн хүрээнд хяналт тавьж ажиллах, холбогдох тайлан, мэдээг цаг хугацаанд нь гаргах
Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бизнесийн шаардлагын дагуу програмын код бичих, програм хангамжийг турших, шалгах, нэвтрүүлэх, засвар үйлчилгээ хийх гэсэн үндсэн ажил үүргийг гүйцэтгэж ажиллана.
Банкны Баянхонгор дахь салбарын үйл ажиллагааг хариуцах; Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, өгөгдсөн төсөв төлөвлөгөөг хариуцан ажиллах; Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, ажилтнуудаа удирдлагаар хангах; Салбарын өдөр тутмын тайлан мэдээг боловсруулах, шинжлэх, дүгнэх, тайлагнах; Үйл ажиллагааны дүрэм, журам зааврыг мөрдүүлэх; Нэгжийн аюулгүй ажиллагааг мөрдөн ажиллах;
Банкны ЖДҮ зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчид сурталчилан таниулах, зээлийн судалгаа шинжилгээ хийх, чанартай зээлийн багцын өсөлт хийх, эх үүсвэр татан төвлөрүүлэх
Харилцагчийг угтан авч, үйлчлэх Уулзалтын өрөөг бэлтгэн, харилцагчид цай кофегоор үйлчлэх
Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл өгөх, сурталчилах, Бүх төрлийн бэлэн бус төлбөр тооцоог гүйцэтгэх, Харилцагчийн бүртгэл үүсгэх, данс нээх хаах гэх зэрэг үйлчилгээг харилцагчийн үйлчилгээний сантадартын дагуу чанартай үзүүлэх.
Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах.
Ажлын байрны тодорхойлолтын дагуу Олон улсын картын гүйлгээний эрсдлээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Банкны системийн өдрийн хаалт, нээлтийн үйл ажиллагааг алдаагүй гүйцэтгэх, системийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж шаардлагатай хүмүүсийг холбогдох мэдээллээр хангах
Гадны зочдыг угтах, мэдээллээр үйлчлэх Гаднаас ирсэн албан бичиг, материалыг хүлээн авч холбогдох ажилтнуудад хүлээлгэн өгөх Удирдлагууд болон зочдод цай, кофегоор үйлчлэх Хурал, сургалтын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлэх, өрөөний бэлэн байдлыг хангах Оффис менежментийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь шинэ харилцагчийг таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг ятган борлуулах, харилцагчдад шаардлагатай техник технологийн туслалцаа үзүүлэх, харилцагчдыг дижитал хэрэглээнд сургах, бизнесийн зорилтот үзүүлэлтүүдийг хангахад оршино.
Банкны дотоод дүрэм, журам, үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, олон улсын эрх бүхий байгууллагын стандартад нийцүүлэх Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг, тус банкаар дамжин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх найдвартай тогтолцоог бий болгох, хүний нөөцийг сургаж мэргэшүүлэх замаар банкыг хууль зүйн хариуцлагын, нэр хүндийн, үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх
This role builds financial models, analyzes data, prepares management reports, and supports budgeting, forecasting, and capital planning. Requires strong analytical skills, banking finance expertise, and the ability to deliver data-driven insights for growth and stability.
Байгууллагын банкны харилцагчидтай харилцаж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах