Компанийн нөөц, мөнгөн урсгалын удирдлагыг хэрэгжүүлэх; Макро эдийн засаг, зах зээл, бизнесийн орчны судалгаа шинжилгээ хийх; Шинэ төслийн санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах батлуулах, хяналт тавих; Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах; Санхүүгийн шинжилгээ хийж, үйл ажиллагааг сайжруулах;
Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэх, байгууллагын архивын эмх цэгц, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, архивын үйлчилгээг сайжруулах; Харилцагчтай байгуулсан гэрээг хүлээн авч хадгалах, архивлах, харилцагчийн гэрээний бүрэн бүтэн байдлыг хариуцан цуглуулах; Цахим архивын санг бүрдүүлэх; Удирдлагаас өгсөн бусад чиг үүрэг.
ББСБ-аас олгосон эрсдэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа /анхаарал татсан/ болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төлүүлэх; Компанийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож буй шүүх, арбитрын маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан хэргийн материалыг судлах, нотлох, баримт бүрдүүлэх, компанийг төлөөлөн хүсэлт гаргах, гомдол боловсруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүх үйл ажиллагааг хийх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг.
Компанийн хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах, тэмдэглэл хийх; Шүүхээс өмнөх шатанд асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх; Удирдлагаас өгсөн бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.
Олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, чиг хандлагыг судалж, эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжуудыг тодорхойлох Олон улсын санхүүгийн байгууллага, түншүүдтэй холбоо тогтоох, харилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарсан уулзалт, хэлцэлд оролцох Эх үүсвэрийн зарцуулалт, бусад шаардлагатай явцын мэдээллийг холбогдох талуудад хүргэх, мэдээлэл солилцох Санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх Чиг үүрэгт хамаарах бусад өдөр тутмын ажил үүргүүдийг гүйцэтгэх