Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ИНЭЛ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ТӨСЛИЙН МЕНЕЖЕР /БАРИЛГА/

Барилгын төслийн менежментийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан барилгын ажлын урт болон богино хугацааны төлөвлөгөө, график боловсруулан хэрэгжүүлэх, төслийг чанартай гүйцэтгэж төлөвлөгөөт хугацаанд ашиглалтад оруулах. Төслийн батлагдсан график, төлөвлөгөөний дагуу туслан гүйцэтгэх компаниудын ажлын график, гэрээний хэрэгжилт болон хугацаанд хяналт тавих. Барилгын төслийн менежментийн үйл ажиллагааг сайжруулах, холбогдох дүрэм журмыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах, төслийн чанарын хяналтыг сайжруулах ажил зохион байгуулах. Барилгын ажил гүйцэтгэгч бригад, байгууллагуудаас ирүүлсэн үнийн саналуудыг нэгтгэн удирдлагын багт танилцуулж, мэдээллээр хангах. Баг хамт олон болон гүйцэтгэгч нарын уялдан холбоог тогтоох, удирдан ажиллах Удирдлагын багт ажлын төлөвлөгөө тайлан болон ажлын явцыг танилцуулж, санал солилцох  

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Барилгын төслийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой ажлыг мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэнэ. Байгууллагын багийг бүрдүүлнэ. Ажилчдын төлөвлөгөө, тайлан авч ажлын бүтээмж хянан сайжруулах бодлогын болон хяналтын ажлыг хийнэ. Цаг бүртгэл хянан, ажилчдын ажлын бүтээмж нийгмийн асуудлуудыг хүртэмжтэй болгох талаар ажиллана.  

Оффис менежер

Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах Бичиг баримт боловсруулах, засварлах, архивлах Оффисын тоног төхөөрөмжийг хянах, бүртгэх, Удирдлагын зүгээс өгсөн бусад ажлууд Төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлэх, хариу авах Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг хангах

ХОЛБОО ДОХИОЛЛЫН ИНЖЕНЕР

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлыг хийж гүйцэтгэнэ. Барилгын дотор, гадна холбоо дохиоллын ажилд хяналт тавих. Норм стандарт, зургийн дагуу хийгдэж байгааг хянах. Холбоо дохиоллын ажлыг хянах. Удирдлагын зүгээс ирсэн үүрэг даалгавар болон хамт олонтой хамтарч ажиллах ажлууд.

Ус хангамж ариутгах татуургын инженер

   Шинээр баригдаж буй барилгын ухат-ын  ажил хийж гүйцэтгэнэ Барилга, байгууламжийг зураг төслийн дагуу угсарч барих явцад ухат-ын ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, барилгын норм, дүрэм, стандарт, техникийн нөхцлийн шаардлагыг хангах,  Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох.

Халаалт, агаар сэлгэлтийн инженер

Барилгын халаалт, агаар сэлгэлт угсралтын ажилд хяналт тавих Гэрээний хэрэгжилт тоо хэмжээ, чанар стандартын дагуу биелэлтийг мөрдүүлэх.  Ажлын гүйцэтгэлийн тайлан бичих тайлагнах. Ажлын тооцоо, үнийн санал, зураглал боловсруулах Барилгын дотор, гадна халаалт, агаар сэлгэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих. Удирдлагын зүгээс ирсэн үүрэг даалгавар болон хамт олонтой харилцан уялдаатай ажиллах ажлууд. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлыг хийж гүйцэтгэнэ.

ХАБЭА-АЖИЛТАН / БАРИЛГА

 Байгууллагын хэмжээнд мөрдөгдөх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, зааварчилгаа хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, боловсруулж, батлуулах, мөрдүүлж хэрэгжилтэд хяналт тавих. Компаний нийт ажилтнуудыг ХАБЭА-ын   хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулан зохих хэмжээний  мэдлэгтэй болгох.  Хөдөлмөрийн орчинд хөдөлмөр хамгааллын хяналт тогтмол тавьж шаардлагатай авах арга хэмжээг обьект хариуцсан инженерт мэдэгдэх, тайлагнах. Эрсдэлийг тооцоолж үнэлэх, Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажлыг хариуцан ажиллана. Ажилтнуудыг тогтмол хугацаанд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах. Ажилтнуудыг эрүүл аюулгүй орчинд ажиллах бүх нөхцлийг хангаж, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр хангах. Байгууллагын галын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах Дүн шинжилгээ хийх, тайлан гаргах

Холбоо барих

Монгол улс, Монгол улс, Улаанбаатар хот, ХУД 11- р хороо, Зайсан Тэнгэр Рашааны гудамж, Чариот хотхон 605 байр, 101 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.