Борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ зах зээл, хэрэглэгчидтэй холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, гэрээ хэлэлцээр байгуулах
1. Төлөвлөлт, зураг төсөлтэй холбоотой ажил: Барилга, байгууламжийн зориулалт, хэмжээнд тохируулан халаалт, агаар сэлтгэлийн системийн зураг төслийг боловсруулах, батлуулах Салбар инженерүүдтэй хамтран шийдэл боловсруулах (цахилгаан, архитектур, сантехник) HVAC (Heating, Ventilation, Air Conditioning) системийн ачааллын тооцоо гаргах CAD болон BIM программ ашиглан 2D, 3D зураг боловсруулах Энергийн үр ашгийн тооцоо, системийн үр ашигтай хувилбаруудын харьцуулалт гаргах 2. Техникийн баримт бичиг боловсруулах: Халаалт, агаар сэлтгэлтэй холбоотой техникийн нөхцөл, техникийн тодорхойлолт боловсруулах Ажлын гүйцэтгэлийн даалгавар, ажлын тоо хэмжээ, төсөв, ажлын гүйцэтгэлийн хуваарь боловсруулах Захиалагч, зөвлөх, хяналт болон гүйцэтгэгч нарт зориулсан тайлан, зөвлөмж боловсруулах 3. Системийн угсралт, суурилуулалтын хяналт: Халаалтын зуух, бойлуур, радиатор, шугам хоолой, агааржуулалтын хоолой, сэнс, агаар шүүгч, хөргөлтийн төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмжийн угсралтын ажилд инженерийн хяналт тавих Ажлын явцын чанар, технологийн шаардлага хангаж буй эсэхийг шалгах Барилгын үе шатны инженерийн шийдэл, өөрчлөлтүүдийг зохицуулах 4. Туршилт тохируулга, хүлээлгэн өгөх ажил: Халаалт, агаар сэлтгэлийн системийн туршилт тохируулга хийх (Commissioning) Системийн хэвийн ажиллагааг баталгаажуулах, хэмжилт, бичилт хийх Ашиглалтанд хүлээлгэн өгөхөд шаардлагатай акт, бичиг баримтыг бүрдүүлэх 5. Ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой ажил: Агаар сэлгэлтийн системийн шүүлтүүр, сэнс, агааржуулагч зэргийн үйл ажиллагааг шалгаж, засварын санал боловсруулах Халаалтын улирал эхлэхээс өмнөх бэлтгэл ажлыг зохион байгуулах Системийн хэрэглээ, эрчим хүчний үр ашгийн судалгаа хийх, тайлагнах 6. Хууль, стандарт, дүрэм журмын мөрдөлт: Монгол Улсын барилгын норм ба дүрэм (БНбД), MNS стандарт болон олон улсын стандартуудыг мөрдөж ажиллах Аюулгүй ажиллагааны заавар, дүрмийг ажилчдад сургалт хэлбэрээр хүргэх 7. Баг удирдах, хамтарч ажиллах: Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчтэй техникийн уулзалт хийх Халаалт агаар сэлтгэлийн багийн инженер, техникч, ажилчдыг удирдах, чиглэл өгөх Захиалагч болон барилгын багтай уялдаа холбоо тогтоох 8. Бусад ажлууд: Барилгын талбай дээрх өдөр тутмын гүйцэтгэлийн хяналт хийх, тайлагнах Хувь хүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, хурал семинарт оролцох Барилгын халаалт, агаар сэлтгэлийн системийн шинэ технологи, шийдлийн талаар судалгаа хийх, санал оруулах
НИЙТЛЭГ ЗОРИЛГО: Групп компанийн ТӨСВИЙН ИНЖЕНЕР нь барилгын төслүүдийн өртөг тооцоо, төсөв боловсруулалт, тендерийн материал бүрдүүлэлт, төсвийн хяналт, санхүүгийн үр ашигтай байдалд үнэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ. Хариуцсан үндсэн чиглэлүүд: Барилга угсралтын ажил Инженерийн шугам сүлжээ Архитектур, бүтээцийн ажил Дотор, гадна инженерийн болон заслын ажил Материалын үнэ, ажлын жишиг зардлын мэдээллийн сан ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: Төсөв боловсруулах: Барилга угсралтын ажил, засварын ажил, зураг төслийн ажилд зориулсан төсөв, тооцоолол боловсруулах. Норм норматив, стандарт (БНбД, ННБД, СНиП)-д тулгуурлан материал, хөдөлмөр, машин механизмын нормчилсон хэрэглээ тооцох. Хөдөлмөр зарцуулалт, материалын үнэ, ажлын жишиг үнэлгээний мэдээллийг ашиглан үнэ бүрдүүлэлт хийх. Тендерийн материал бэлтгэх: Тендерийн материал, төсөв, үнийн санал, ажлын тоо хэмжээний баримт бичиг бэлтгэх. Захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын тендерийн шаардлагад нийцүүлэн тооцоолол хийх. Тендерийн үеийн нэмэлт асуулт, тодруулга, хариулт боловсруулах. Төсөв хянах, баталгаажуулах: Гүйцэтгэх ажлын төсөв, өртгийн тооцоог хянах, баталгаажуулах. Ажлын явцад гарч буй нэмэлт, өөрчлөлтийн төсвийг шинэчлэн тооцох. Барилгын гүйцэтгэлийн акт, гүйцэтгэлээр гарсан зардлыг төсөвтэй харьцуулан хянах. Үнийн судалгаа хийх: Барилгын материалын зах зээлийн үнийн судалгаа хийх. Ажлын гүйцэтгэлийн ханш, цалин, техник түрээсийн үнийн мэдээллийг тогтмол шинэчлэх. Тайлан, тооцоо боловсруулах: Төслийн хэрэгжилтийн явцад төсөвт өртөг, бодит гүйцэтгэлийн зөрүүг дүгнэх. Зардлын хэмнэлт, үр ашгийн тайлан боловсруулах. Удирдлагад зориулсан сарын, улирлын, төгсгөлийн тайлан бэлтгэх. Төсөл хэрэгжилтийн явцад хяналт тавих: Гүйцэтгэлийн акт, явцын үнэлгээтэй уялдуулан төсвийн хэрэгжилтэд хяналт тавих. Илүү зардал гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, санал боловсруулах. Хамтран ажиллах: Инженер техникийн алба, Чанар хяналтын алба, ХАБЭА алба, төслийн менежер, барилгын хяналтын инженер зэрэг холбогдох нэгжүүдтэй нягт уялдаа холбоотой ажиллах. Санхүүгийн албатай хамтран зардал төлөвлөлт, санхүүжилтийн хуваарилалтыг зохицуулах.
НИЙТЛЭГ ЗОРИЛГО: Бүх төслийн инженерийн ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах, техникийн бодлого, стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангах, төслийн чанар, хугацаа, өртгийн оновчтой байдлыг хангах. Инженерийн бодлого, төлөвлөлт боловсруулах Групп компанийн хэрэгжүүлж буй бүх төслийн инженерийн нэгдсэн бодлого, стандарт, төлөвлөлт боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх. Төслийн техникийн үзүүлэлт, зураг төсөл, инженерийн шийдлийн чанар, нийцлийг хянах. Төслийн гүйцэтгэл, хяналт тавих Барилга угсралтын төслүүдийн инженерийн ажлын явц, чанарт мэргэжлийн хяналт тавих. Хугацаа, төсөв, техник технологийн нийцлийг хангахын тулд төслийн инженерүүд болон гүйцэтгэгч байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах. Зураг төсөл, техникийн баримт бичиг хянах Зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч компанийн гаргасан зураг, схем, техникийн баримт бичгийг мэргэжлийн түвшинд шалгаж, зөвшөөрөл олгох. Шаардлагатай тохиолдолд зураг төсөлд өөрчлөлт оруулах санал боловсруулж, зөвшөөрүүлэх. Инженер техникийн албыг удирдах Инженер техникийн албаны бүтэц, ажлын уялдаа холбоог зохион байгуулах. Төслүүдийн инженерүүдийн ажил үүргийг тодорхойлон хуваарилах, гүйцэтгэлд үнэлгээ хийх. Норм стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангах Монгол Улсын барилгын тухай хууль, барилгын норм ба дүрэм (БНбД), бусад холбогдох хууль, стандартын хэрэгжилтэд хяналт тавих. Хууль эрх зүйн шаардлагыг дагаж мөрдөх, зөрчлийг арилгах арга хэмжээ авах. Инноваци, технологийн шинэчлэл нэвтрүүлэх Шинэ техник, технологи, барилгын аргачлалын судалгаа хийх, нэвтрүүлэх санал боловсруулах. Төсвийн оновчлол, гүйцэтгэлийн үр ашиг нэмэгдүүлэх шийдлүүд санал болгох. Гүйцэтгэгч болон зөвлөх байгууллагатай харилцах Зөвлөх инженер, зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч байгууллагатай техник, инженерчлэлийн асуудлаар харилцах, шийдвэр гаргах. Үйлдвэрлэлийн хяналтын зөвлөгөөн, ажлын комиссын хуралд мэргэжлийн дүгнэлт өгөх. Техникийн аюулгүй байдал, ХАБЭА Инженерийн ажлын аюулгүй ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, холбогдох дүрэм журмыг мөрдүүлэх. ХАБЭА албатай хамтран ажиллах, осол, зөрчил гаргахгүй байхад хяналт тавих. Сургалт, хөгжүүлэлт Инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх. Шинээр элсэх инженерүүдэд мэргэшүүлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх. Тайлагнал, мэдээллийн урсгал Захиргаа, удирдлагад инженерийн ажлын тайлан, дүн шинжилгээ, санал зөвлөмжийг бэлтгэн танилцуулах. Төслийн явцын мэдээ, техникийн дүгнэлт, гүйцэтгэлийн хяналтыг тогтмол тайлагнах.
НИЙТЛЭГ ЗОРИЛГО: Компанийн барилга угсралтын үйл ажиллагааг стратегийн зорилгод нийцүүлэн төлөвлөх, удирдан чиглүүлэх Инженерийн мэргэжлийн багууд болон харьяа албадын уялдаа холбоог хангах Хамаарал бүхий барилгын төслийн компаниудын барилгын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор удирдах Стратеги, бодлого төлөвлөлт Компанийн барилгын үйл ажиллагааны дунд болон урт хугацааны стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангах Жилийн болон улирлын төсөв, бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хянах Барилгын төслүүдийн ажлын цар хүрээ, нөөцийн хэрэгцээ, хүчин чадлыг тодорхойлох Хамаарал бүхий компанийн хөгжлийн стратегид нийцсэн барилгын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх Удирдлага зохион байгуулалт Чанар хяналт, инженер техникийн болон ХАБЭА албадыг удирдлага, менежментээр хангах Багийн бүтцийн уялдаа холбоог хангаж, ажлын урсгалын хуваарилалт, даалгаврын хэрэгжилтийг хянах Хамаарал бүхий компаниудад хамаарах барилгын төслүүдийг төвлөрсөн удирдлагын тогтолцоонд хамруулах Хүний нөөцийн хэрэгцээ, бүтэц, орон тоо, сургалт хөгжлийн бодлогыг удирдах Барилгын төслийн удирдлага Төслүүдийн зураг төсөл, гүйцэтгэлийн шатны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хянах Барилгын ажлын гүйцэтгэлийг хугацаа, төсөв, чанарын хувьд удирдан чиглүүлэх Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч байгууллагуудтай гэрээ, хамтын ажиллагааг удирдах Өөрийн болон хамаарал бүхий компанийн төслүүдийн явцын нэгдсэн хяналтыг бий болгох Чанар, ХАБЭА хяналт Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, стандарт, норм нормативыг мөрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ХАБЭА-г сайжруулах бодлого боловсруулах, осол гэмтэл, эрсдэлийн бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх Хяналтын албадын тайланг тогтмол авч үзэж, шаардлагатай сайжруулалтыг удирдлагаар хангах Санхүү, зардал, гэрээний удирдлага Барилгын төслүүдийн төсөв, санхүүгийн хуваарилалт, зарцуулалтыг хянах Төслийн зардал, үр ашигт байдалд хяналт тавих Захиалагч болон бусад талуудтай хийх гэрээ, хэлцлийг хэлэлцэх, батлах санал боловсруулах Гадаад, дотоод харилцаа, тайлагнал Төслийн захиалагч, хөрөнгө оруулагч, зохицуулагч байгууллагуудтай харилцах Барилгын зөвшөөрөл, магадлан итгэмжлэл, техникийн хяналтын асуудлуудад хяналт тавих Тайлан, хурал, хэлэлцүүлэгт танилцуулах баримт бичиг, мэдээллийг бэлтгэх, хамгаалах Бусад чиг үүрэг Компанийн дотоод журам, дүрэм, баримт бичгийг мөрдүүлэх, сахиулах Байгууллагын хөгжил, бүтээмжийн хөтөлбөрт оролцох Компанийн гүйцэтгэх захиргаа болон бусад газрын удирдлагад мэдээлэл, шийдвэрийн дэмжлэг үзүүлэх
НИЙТЛЭГ ЗОРИЛГО: Бизнес хөгжлийн газрын стратегийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ зах зээл, бизнесийн боломжийг эрэлхийлэн хэрэгжүүлэх, харьяа алба, нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих замаар байгууллагын өсөлт, тогтвортой байдлыг хангахад оршино. ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: Стратеги төлөвлөлт ба удирдлага Группын бизнес төлөвлөгөө, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангах Борлуулалт, ашиглалт, гадаад дотоод худалдааны шинэ чиглэл, боломж, түншүүдийг эрэлхийлэх, судалгаанд суурилсан шинэ бизнесийг салбартаа нээх Хариуцсан алба, нэгжүүдийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, гүйцэтгэлд хяналт тавих Группын маркетинг, борлуулалтын нэгжийг удирдах Зохион байгуулах үйл ажиллагааны удирдлага Борлуулалтын алба Борлуулалтын стратеги, төлөвлөгөө боловсруулах Харилцагчийн сэтгэл ханамж, борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх Дэлгүүр, салбарын борлуулалтын тайлан, дүн шинжилгээ хийх Ашиглалт, үйлчилгээний алба Үйлчилгээний чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх Аж ахуйн үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх, хянах Салбар нэгжүүдийн удирдлага Төрөл бүрийн худалдааны салбар – бараа сонголт, борлуулалтын орчин, үйл ажиллагааны менежмент Барилгын материал, үйлдвэрлэл – үйлдвэрлэлийн үр ашиг, чанар, нийлүүлэлтийн хяналт Кофе шоп – үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн туршлага Гадаад, дотоод худалдаа – импорт, экспорт, гэрээ хэлцэл, логистик Баг, хүний нөөцийн удирдлага Борлуулалт, маркетинг, үйл ажиллагаа, үйлчилгээний менежер, дизайнер, хуулийн мэргэжилтэн зэрэг ажилтнуудын гүйцэтгэлийг удирдах, үнэлэх, харъяалагдах компаниудын захирлууд Багийн сургалт, хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх Шаардлагатай тохиолдолд хүний нөөцийн сонгон шалгаруулалт, оролцоог хангах Маркетинг ба брэнд удирдлага Зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөгчийн дүн шинжилгээ хийх Маркетингийн менежер, дизайнертай хамтран: Брэнд бодлого, кампанит ажил Онлайн болон оффлайн сурталчилгаа, контент стратеги Үйл ажиллагааны сошиал медиа, вэб сайт, сурталчилгааны материал удирдах Хуулийн болон гэрээ, эрх зүйн хяналт Хуулийн мэргэжилтэнтэй хамтран: Гадаад, дотоод гэрээ, хэлцэл Худалдаа, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх Зохицуулалт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих Тайлагнал, хяналт шинжилгээ Гүйцэтгэл, ашгийн хэмжээ, зах зээлийн өсөлтөд байнгын хяналт тавьж, тайлан бэлтгэх Сар, улирал, жилийн бизнес тайлан, борлуулалтын шинжилгээ удирдлагад танилцуулах Бусад Төслийн удирдлага, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх ажилд оролцох Хамаарал бүхий охин компани, салбар нэгжүүдийг удирдах, зохион байгуулах Гадаад харилцаа, бизнес түншлэл өргөжүүлэх
НИЙТЛЭГ ЗОРИЛГО: Байгууллагын стратегийн зорилгод нийцүүлэн санхүүгийн нэгдсэн төлөвлөлт, төсөвлөлт, хөрөнгө оруулалтын зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдал, үр ашигт үйл ажиллагааг хангах. Санхүүгийн стратеги, төлөвлөлт боловсруулах Групп компанийн санхүүгийн дунд болон урт хугацааны стратегийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтийг хянах Орлого, зардлын төсөөлөл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүгийн загварчлал боловсруулж удирдлагад танилцуулах Группийн хэмжээнд санхүүгийн төлөвлөлтийн бодлого, журам, аргачлал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах Санхүүгийн тайлагнал, шинжилгээ Санхүүгийн төлөвлөгөөний биелэлт, төсөвтэй харьцуулсан шинжилгээ хийх, тайлагнах Өртгийн хяналт, хөрөнгө оруулалтын өгөөж (ROI), бизнесийн төсөл, нэгж бүрийн үр ашгийн дүн шинжилгээ хийх Санхүүгийн менежер, шинжээчдийн боловсруулсан мэдээ тайланг дүгнэж, удирдлагад шуурхай мэдээлэх Төсөв, зардлын удирдлага Групп болон охин компаниудын жил бүрийн төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах, хянах Зардлын ангилал, зардлын хэмнэлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх Төсвийн сахилга бат, үр ашгийн үзүүлэлтүүдийг тогтоох, хянах Бизнесийн болон хөрөнгө оруулалтын төсөлд оролцох Шинэ бизнес, хөрөнгө оруулалтын төсөл, худалдаа үйлчилгээний салбарын санхүү эдийн засгийн тооцоолол, ТЭЗҮ боловсруулахад хяналт тавих, оролцох Бизнесийн шинэ санааг эдийн засгийн хувьд үнэлэх, өгөөж тооцох, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх Санхүүгийн эрсдэл тооцох, бууруулах арга хэмжээ төлөвлөх Удирдлага, багийн ажиллагаа Санхүүгийн менежер, эдийн засагч, шинжээч, дата аналист зэрэг мэргэжилтнүүдийг чиглүүлэх, удирдах Багийн гишүүдийн гүйцэтгэлийг үнэлэх, мэргэшүүлэх, ур чадварыг хөгжүүлэх Багаар үр дүнтэй ажиллах уур амьсгалыг бүрдүүлэх, уялдаа холбоог сайжруулах Дата дүн шинжилгээ, дижитал шийдэл Санхүүгийн дата болон үзүүлэлтүүд дээр суурилсан дүн шинжилгээ хийх, dashboard хөгжүүлэх ажлыг удирдах BI (Business Intelligence) систем, Power BI, Tableau зэрэг хэрэгслүүдийг ашиглах замаар шийдвэр гаргахад датагаар баталгаажсан үндэслэл гаргах Тоон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг хөгжүүлэх Бусад удирдлагын ажил Компанийн гүйцэтгэх удирдлагын түвшний хуралд тайлан, дүгнэлт бэлтгэн танилцуулах Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр бусад алба, нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллах Дотоод хяналт, аудит, хууль эрх зүйн албадтай хамтран ажиллах Санхүү төлөвлөлттэй холбоотой журам, заавар, стандарт, тайлагналын хуваарь баталж хэрэгжүүлэх
Үйл ажиллагааны стратеги төлөвлөлт, зохицуулалт Газрын болон харьяа алба нэгжүүдийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, зорилтыг боловсруулах, удирдлагаар батлуулж хэрэгжилтийг хангах Хамаарал бүхий компанийн газар, алба нэгжийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнгийн тайланг хянах, эрсдэлийн үнэлгээ хийх Үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх Захиргаа, удирдлагын албыг удирдах Захиргаа, удирдлагын албаны өдөр тутмын үйл ажиллагаа, хүний нөөцийн менежмент, бичиг хэргийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих Барилга, тоног төхөөрөмж, хөрөнгийн бүртгэл, ашиглалт, засвар үйлчилгээг хянах Дотоод харилцаа холбоо, мэдээлэл солилцоо, архивыг удирдах Хууль эрх зүй, нийцлийн албыг хянах, дэмжих Албаны хууль эрх зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх, компанийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм журмын дагуу нийцүүлэн зохион байгуулах Хууль эрх зүйн эрсдэлийг тогтоох, багасгах арга хэмжээ авах, нийцлийн шалгалт хийх Гадаад болон дотоод аудитын ажилд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл бүрдүүлэх Мэдээлэл технологийн албыг удирдах Мэдээллийн системийн тогтвортой ажиллагааг хангах, шинэчлэл, сайжруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах бодлого боловсруулах, мөрдүүлэх IT дэд бүтцийн үйл ажиллагаа, техник хангамж, программ хангамжийн удирдлага Аж ахуйн албаны үйл ажиллагааг зохион байгуулах Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлын дэглэмийг хэрэгжүүлэх Тээвэрлэлтийн зохион байгуулалт, бараа материалын хадгалалт, бүрдүүлэлтийг хянах Аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой зардал, төсөв, тайлан бэлтгэх Бусад хамаарал бүхий байгууллагуудтай харилцах, удирдах Хамаарал бүхий бусад компанийн үйл ажиллагааг удирдах, уялдаа холбоо, хамтын ажиллагааг зохицуулах Группын нийт үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, компанийн удирдлагад тайлагнах Үйл ажиллагааны хяналт, тайлагнал Харьяа алба нэгжүүдийн үйл ажиллагааны тайлан, тоон үзүүлэлтүүдийг нэгтгэн боловсруулж тайлагнах Үйл ажиллагааны зорилтот үзүүлэлтүүдийн биелэлтийг хянах, дүгнэлт гаргах Сургалт, зөвлөмж, үр дүнтэй үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Хамаарал бүхий бусад компаниудтай харилцах, удирдах Хамаарал бүхий бусад компаниудын үйл ажиллагаатай уялдаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг зохицуулах
Санхүүгийн төлөвлөлт, дүн шинжилгээ хийх Группын банкны харилцааг удирдах, Бараа, үйлчилгээний өртөг тооцоолох Санхүүгийн тайланд шинжилгээ хийх Байгууллагын төсвийн төлөвлөлтөд оролцох Санхүүгийн эрсдлийг үнэлэх Зардлын хяналт тавих Санхүүгийн мэдээллийг тайлагнах, ил тод байдлыг хангах Санхүүгийн системийг сайжруулах санал боловсруулах
Компанийн хүний нөөцийн сул орон тоо гарсан тухай бүрт нь чадварлаг нөөцөөр бүрдүүлэх, сонгон шалгаруулах Компанийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичгийн бүрдлийг хангах Сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах Шинэ ажилтныг дасан зохицуулах хөтөлбөрт хамруулах Ажилтны цаг бүртгэл, цаг ашиглалтанд хяналт тавих, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх Ажилтны карьер өсөлт, талент менежментийг төлөвлөх зохион байгуулах
Албан хэргийн хөтлөлтийн журам, стандарт шаардлагад нийцүүлэн албан бичиг боловсруулах, баримт бичгийн хөтлөлт Оффисийн үйлчилгээний стандарт дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу
Компанийн хүний нөөцийн сул орон тоо гарсан тухай бүрт нь чадварлаг нөөцөөр бүрдүүлэх,сонгон шалгаруулах Компанийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичгийн бүрдлийг хангах Сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах Шинэ ажилтныг дасан зохицуулах хөтөлбөрт хамруулах Ажилтны цаг бүртгэл, цаг ашиглалтанд хяналт тавих, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх Ажилтны карьер өсөлт, талент менежментийг төлөвлөх зохион байгуулах
Ахлах тогоочийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээг саадгүй явуулахад шаардагдах бэлтгэлийг ханган ажиллах Ажилчдын хоолыг эрүүл ахуйн шаардлагын түвшинд үйлдвэрлэн хүргэх Батлагдсан технологи карт, цэсийн дагуу бэлтгэн үйлдвэрлэх Хоолны бэлтгэл ажил, ногоо, махны бэлтгэх ажлыг хийх
Цахилгаан тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоог хийх Системийн ажиллагааг шалгах, хянах Цахилгааны аюулгүй байдлын стандарт, дүрмийг мөрдөх Төслийн менежер болон бусад инженерүүдтэй хамтран ажиллах Техникийн баримт бичиг, тайланг боловсруулах Системийн алдааг оношлох, засварлах Тоног төхөөрөмжийн ажиллагааг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх