Аудит баталгаажуулалт, Татвар, Зөвлөх үйлчилгээ

Грант Торнтон Аудит ХХК нь Аудит Баталгаажуулалт, Татвар болон Зөвлөх үйлчилгээ гэсэн гурван чиглэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг билээ. Энэ удаа бид Аудит Баталгаажуулалтын үйлчилгээний талаар товч танилцуулахаар бэлтгэлээ.
Хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудын шаардлагыг хангах зорилгоор санхүүгийн тайланд чанарын өндөр түвшний аудит хийх нь нэн чухал юм. Манай аудитын мэргэжилтнүүд нь төрөл бүрийн салбарт үйлчилгээ үзүүлж байсан арвин туршлагаараа нарийн түвэгтэй асуудлуудыг цогцоор нь харж аудит хийж гүйцэтгэдэг. Таныг сонсож, таны бизнестэй холбогдох эрсдэлүүдийн талаар ойлголт авсны дараа хамгийн чухал асуудлуудад төвлөрч аудитын аргачлалаа тусгайлан боловсруулдаг. Мөн дэвшилтэт дата аналитикийг бизнестээ хэрэглэснээр стратегийн шийдвэр гаргах нарийвчилсан ойлголтыг авахад тань туслах болно. Грант Торнтоны аудитын мэргэжилтнүүд эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлж туршлага хуримтлуулсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн стандарт, дүрэм журмуудын өөрчлөлт нь бизнес эрхлэхэд ямар нөлөө үзүүлж болохыг, мөн оролцогч талуудыг компанийн тогтвортой байдалд бодитой, баталгаатай мэдээлэлтэй байлгах нь хэчнээн чухал болохыг бид ойлгодог. Бид харилцагчиддаа үнэ цэнэ бүхий чанартай аудитыг хүргэхээс гадна бизнест нь нөлөөлж болох нягтлан бодох бүртгэл, санхүү, татвартай холбоотой хууль зохицуулалтын аливаа шинэ өөрчлөлтийн талаар тасралтгүй мэдээлдэг.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын үеэр оны шилдэг санхүүчдийг тодруулсныг дуулгахад таатай байна. "Грант Торнтон Аудит" ХХК-ийн аудитын партнер Б.Дэлгэрмаа Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын 2023 оны "Шилдэг хараат бус аудитор"-аар шагнагдсанд онцгойлон баяр хүргэе!
“Грант Торнтон Аудит” ХХК-аас санаачлан уламжлал болгон их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулан зохион байгуулдаг “Ирээдүйн аудиторуудын сорилго 2023” олимпиад 3 дах жилдээ амжилттай боллоо. Олимпиадыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт дэмжин, идэвхтэй хамтран ажилладагт талархаж байна. Энэ жилийн олимпиадад 3 төрлийн сорилгоор Санхүү эдийн засгийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Мандах их сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургууль, Мандах-Дархан салбар сургуулийн 9 багийн 30 гаруй оюутнууд оюуны чадвараа сорин өрсөлдлөө. Энэхүү олимпиад нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ирээдүйд аудитор болох сонирхлыг төрүүлэх, тэдний оюуны чадварыг сорих, тодорхой сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудлаар мэдлэгээ сорьж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бодит амьдралд тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхэд суралцуулах зорилготой юм. 2023 оны олимпиад нь компанийн залуусын маань шинэлэг санаачилгаар байгальд хор хөнөөл багатай эко, "жинхэнэ дижитал" орчинд зохион байгуулагдаж, цаг хугацаа, хяналт, зохион байгуулалтыг сайжруулснаараа онцлог байв. Олимпиадын ялагчдаа танилцуулж байна. Шилдэг видео контент: 1-р байр: СЭЗИС-ийн “Grant force” баг 2-р байр: Мандах Их сургуулийн “Analytical Aces” баг Шилдэг оролцогч оюутан: Мэдлэгийн сорилын төрлөөр 1-р байр: Мандах Их сургуулийн оюутан П.Маралгоо 2-р байр: СЭЗИС-ийн оюутан М.Должинмаа Шилдэг баг: Тэргүүн байр: Мандах Их сургуулийн "Analytical Aces" баг Дэд байр: СЭЗИС-ийн "Grant Force" баг Гутгаар байр: СЭЗИС -ийн “ND^2" Шилдэг багш: 1-р байр: Мандах Их сургуулийн багш M.Энхсүрэн, Г.Энх-Отгон 2-р байр: СЭЗИС-ийн багш А.Одгэрэл 3-р байр: ХААИС-ийн багш Г.Ундрах