Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Капитрон банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АУДИТОР

       Банкны мэдээллийн технологийн сайн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог үнэлж, хараат бус, бодитой баталгаажуулалт хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, зорилгодоо хүрэхэд нь туслах юм.  

БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР

Банкны алсын хараа, стратеги зорилт, бизнес төлөвлөгөө, бүтээгдэхүүний бодлого, журамд нийцүүлэн судалгааны үндсэн дээр гадаад дотоодын аж ахуйн нэгжийн эх үүсвэр татан төвлөрүүлэх болон зээлийн чанартай багц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Тогтвортой өндөр үр ашиг бүхий нэгж болон зорилтот салбарын харилцагчийн бүлэг үүсгэх, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор хүргэх; Салбарын ашигт ажиллагааг хангах, салбар нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах;

ТЕЛЛЕР

             Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, харилцагчийн сонгосон бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн гүйлгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэх;    

ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВЛӨХ /ЯАРМАГ ВИП салбарт/

        Харилцагчдад банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан танилцуулах, угтан үйлчлэх, зөвлөгөө өгөх, банкны үйлчилгээ болон дотоод үйл ажиллагааны асуудлаар хандсан харилцагчид, гадны зочдыг бусад нэгж, ажилтантай холбож өгөх, утсан харилцааг хариуцан ажиллах.   Харилцагчдад үнэн зөв, тодорхой мэдээлэл өгөх; Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой танилцуулга, мэдээллийн самбарын мэдээллийг шинэчлэх, хүрэлцэхүйц байдлыг хангах; Үйлчилгээний танхимын эмх цэгцэд хяналт тавих, сайжруулах санал санаачлага гаргах; Харилцагчдад хүргэж болохуйц мэдээллийг хариуцсан газар нэгжүүдээс шуурхай гаргуулж авах; Үйлчилгээний чанар, үр дүнд хяналт тавих, алдаа дутагдлыг илрүүлэх, түүнийг түргэн шуурхай залруулах, цаашид үйл ажиллагааг сайжруулах зорилгоор санал санаачлага гарган холбогдох нэгжтэй хамтран ажиллах; Гаднаас орж ирэх утасны дуудлагыг шуурхай авч, шаардлагатай үйлчилгээгээр хангах; Дансны мэдээлэл авахыг хүссэн харилцагчдын материалыг шалгасны үндсэн дээр холбогдох ажилтанд хүргүүлж, гаргуулах; Үйлчилгээний танхимд харилцагчийн гомдол үүссэн, тухайн асуудал хүндэрсэн тохиолдолд харилцагчийг нэн даруй уулзалтын өрөөнд оруулан холбогдох албан тушаалтанд асуудлыг шилжүүлэх.

БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР/Замын-Үүд салбар/

           Байгууллагын чанартай багц бүрдүүлэх, тогтвортой байрших эх үүсвэр бүхий байгууллага, харилцагчдыг шинээр татах, нэгжийн зорилтот харилцагчдад банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллах, салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зорилтот түвшинг хангуулах.

САЛБАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

      Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, түгээлтийн сувгийг тодорхойлон салбарчлалын бодлогыг хэрэгжүүлэх, банкны салбар, тооцооны төвүүдийг удирдан чиглүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, хяналт, шалгалт хийх, банкны хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ажилд оролцох, удирдан зохион байгуулах.

АХЛАХ МЕНЕЖЕР /САЛБАР НЭГЖИЙН/

          Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах, салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хяналтын системийг хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах замаар гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангаж ажиллаж ажиллана.  

ДАТА АНАЛИСТ

   Тоон мэдээг BI ашиглан автоматжуулж, өгөгдлийн шинжилгээг хийж, үр дүнг боловсруулан, дүгнэлт хийх, үйл ажиллагааг оновчлох, үйл ажиллагааг сайжруулах санал, шинжилгээ хийх.

ТЕЛЛЕР-Цогтцэций салбарт

             Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, харилцагчийн сонгосон бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн гүйлгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэх;    

ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Банкны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дараах чиглэлийн хүрээнд ажиллана. Үүнд: Бүтээгдэхүүн үйлчилгээний хүргэлт, үйл ажиллагаа, дотоод нэгжүүдийн хамтын ажиллагаанд процессийн шинжилгээ хийж тогтмол сайжруулалтыг бий болгох; Харилцагчийн үйлчилгээний сургалтыг зохион байгуулах, ажилтнуудад сургалт орох; Харилцагчийн үйлчилгээний бодлого, стандартын хэрэгжилтийг хангуулах; Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор туршилт, судалгааг хийж , үр дүнд анализ, дүн шинжилгээ хийх, сайжруулах санал боловсруулахад оршино.

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /ОПЕРАТОР/

               Банкны ерөнхий мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болон банкны цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл лавлагааг харилцагчдад үнэн зөв мэдээлэх, харилцагчийн санал хүсэлт, гомдол, асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, холбогдох нэгжүүдэд хүргүүлэх, банкны 24 цагийн мэдээлэл, лавлагааны үйл ажиллагааг тасралтгүй хангаж ажиллах.  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.