Ил уурхайн тоног төхөөрөмжүүдийн ажлын гүйцэтгэл, ажилласан цаг, зарцуулсан түлш шатахууныг өдөр бүр бүртгэн авч ил уурхайн газрын мэдээ тайланг бэлдэх, ил уурхайн уулын ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт хийх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын үндсэн болон дагалдах тоног төхөөрөмжүүд, шугам хоолой, ган, бүнкерүүдийн гагнуурын засварын ажил хийх; Шаардлагатай үед уулын хүнд машин механизмын гагнуурын ажилд дэмжлэг үзүүлэх.
Компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилтийг хангаж ажиллана.
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;
Байгаль орчны инженер нь Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөх Монгол улсын байгаль орчны (БО) холбогдох хууль тогтоомжууд, ISO 14001 стандартыг мөрдөн хэрэгжүүлэх болон Бороогоулд ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэн холбогдох байгаль орчны тайлан, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад Байгаль орчны менежер (БОМ)-т дэмжлэг үзүүлж ажиллана. БО-ны инженер нь Бороогоулд ХХК-ийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх мод үржүүлгийн газар байгуулах, модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэн гаргах, шилжүүлэн тарих, усалгаа арчилгаа зэрэг мод тарих, ойжуулах ажлыг хариуцан голлох үүрэг гүйцэтгэн ажиллана. Ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрын арчилгаа, усалгааг 7 хоног, сар, жилээр төлөвлөх, гүйцэтгэлийг хангах ба холбогдох тайлан, мэдээг бэлтгэх. Шаардлагатай тоног төхөөрөмжийн (модны нүх ухаж бэлтгэх, усалгааны системийн гэх мэт) судалгаа гаргах, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллана. Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулахтай холбоотой ажлыг бүх шатанд хариуцан ажиллана; 3 сая мод тарих талбай сонголт, тарилтын ландшафтын зураг төслийг хийж БГК-ийн ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах ажлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд гүйцэтгэх, Ойжуулах, мод тарих газрыг сонгох холбогдох шаардлагад нийцүүлэн сонгох, ландшафтын архитектурын зураг төсөл гаргах, ойжуулалтын богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн чиглэлээр хийгдэх судалгаа, дотоод гадаад тайлан боловсруулах, төрийн байгууллагад өгөх тайлан, мэдээг холбогдох журам, зааврын дагуу бэлтгэх; Ойжуулсан талбайн бүртгэл хөтөлж, паспортжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, таримал ойн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай журам, заавар боловсруулах, хянах, хэрэгжүүлэхэд Байгаль орчны хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэх, оролцож ажиллах; Олон нийт, оролцогч талуудад үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах уулзалт, хурал зохион байгуулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх; Байгаль орчны болон ХАБЭА-ны батлагдсан дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай ХАБЭА-ны дүрэм журмыг гэрээт компанийн болон түр ажилчдаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах; Ажлын явц, гүйцэтгэл, үр дүнг Байгаль орчны хэлтсийн менежер болон ахлах инженерт тухай бүр тайлагнан ажиллах; Өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэх ба гүйцэтгэлийг шууд удирдлагад эргүүлэн тайлагнаж, шаардлагатай үед холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, 7 хоног болон сарын тайлан мэдээ гаргах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн төсөл хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж холбогдох бүртгэл, мэдээ, тайлан, зураг материалыг тухай бүр хөтөлж хадгалах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн ажлыг гүйцэтгэж буй түр ажилтан, гэрээт гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих, ажлын гүйцэтгэл, чанарыг шаардлагын түвшинд байлгахыг хариуцах; Төсөл хөтөлбөрийн байгаль орчны холбогдолтой асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэл зааврын дагуу авч ажиллах; Төслийн хэсгүүдэд байгаль орчны чиглэлээр холбогдох шаардлага, хяналт тавих болон бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх; Тухайн ажилтны мэргэшсэн чиглэл, туршлага эсвэл чадварт тохирсон бусад ажлуудыг шууд удирдлагын зааврын дагуу гүйцэтгэх;
Насосын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих; Насосыг асааж, унтраах, шилжүүлэх; Насосын шугамд үзлэг хийх, шугам хоолойг наах, холбох; 24 цагаар насосын үйл ажиллагаанд хяналт тавьж, тасралтгүй үйл ажиллагааг хариуцан ажиллах; Шаардлагатай тохиолдолд шууд удирдлагын нэмэлт ажлын даалгаврыг хийж гүйцэтгэх; Ажлын байрыг цэвэрлэж эмх цэгцтэй байлгах.
Уурхайн талбайд ашиглаж буй 110/33/6/0.4 кВ цахилгаан хангамж, дэд станц, илд болон далд шугам сүлжээ, гэрэлтүүлгийн систем зэргийн ашиглалт болон урсгал загварыг хариуцаж, шинэтгэх өргөтгөх ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэх; Боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалт, Уурхайн усан хангамж гэх мэт технологийн процесст хамаарах байгууламжуудын цахилгаан тоноглолын ашиглалт болон засвар үйлчилгээг хариуцах ба гэмтэл гарсан тохиолдолд гэмтлийг засварлах ажлыг Цахилгааны инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, Техникийн ашиглалтын дүрэм, компанийн дотоод журмуудыг чанд сахин баримтална.
Ээлжийн мастерын наряд зааварчилгааны дагуу хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл, гэмтлийг оношилж гагнуурын ажил хийх, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх; Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт, гагнуурын ажил хийх; Гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, ажиллуулах; Шаардлагатай тохиолдолд механикийн ажил хийж гүйцэтгэх; "Бороогоулд" ХХК-ий хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах;
Ахлах операторчийг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, компанийн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой сургалтын материал бэлдэх, шинээр журам боловсруулах, журмын шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэх, Нийт ажилтнуудыг аюулгүй үр бүтээлтэй ажиллуулахад сургалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг хийхэд хамтран ажиллаж, технологийн сургалтаар дэмжлэг үзүүлэх.
Уурхайн хана мөргөцөг, түвшингийн геологийн зураглалыг үйлдэж, геологийн дээжлэлт явуулан ордын геологийн моделийг үүсгэх, ордын нөөцийн болон металл авалтын модель үүсгэхэд үндэс болох мэдээлэл цуглуулах, уурхайн хананы дизайн, ордын геотехникийн судалгаанд хэрэглэгдэх мэдээллзийг бий болгох мэдээ тайлан гаргах.
Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.
Гүйцэтгэх үүрэг: Нуруулдан уусгалтын бутлуурын үйл ажиллагааны тогтоосон журам стандарт болон үйлдвэрлэлийн зорилтот үзүүлэлтийн дагуу аюулгүй байдлыг хангаж үр бүтээлтэй ажиллуулах; Нуруулдан уусгах хэсгийн талбайн операторт туслан ажиллах; Нуруулдан уусгах хэсгийн овоолго дээр уусгалтын шугам, хоолой шинээр татах ажилд туслах; Тавигдах шаардлага: Биеийн хүчний ажил гүйцэтгэх чадвартай байх; Ажлыг заасан арга аргачлалаар гүйцэтгэдэг, ажилд хариуцлагатай, шударга байх; Хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг баримтлан ажиллах; Уул уурхайн боловсруулах үйлдвэрт, тэр дотроо нуруулдан уусгах үйлдвэрт ажиллаж байсан ажлын туршлагатай байвал давуу тал болно.
Компаний урт, дунд, богино хугацааны төсвийн гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээллээр дотоод мэдээлэл хэрэглэгчдийг хангах; Олборлосон, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох; Олборлох, боловсруулах, нуруулдан уусгалтын үйл ажиллагааны сарын гүйцэтгэлийн мэдээллүүдийг нэгтгэх, төлөвлөгөөтэй харьцуулсан мэдээлэл бэлтгэх; Хэлтэс нэгжүүдийн тухайн сарын зардлын гүйцэтгэл болон төсөвтэй харьцуулсан гүйцэтгэл, тайлан бэлтгэх; Уул уурхайн бүтээлийн голлох техникүүдийн амьдралын мөчлөгийн зардал, алдагдсан боломжийн өртгийг тооцоолох; Компаний шинээр нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн үнэ цэнэ, үр ашгийн тооцоо, харьцуулалт хийх; Компаний шинээр хэрэгжүүлж буй ERP нэвтрүүлэх төсөл, хөтөлбрүүдэд оролцох; Уулын ажлын жилийн тайлан, төлөвлөгөөний Эдийн засгийн тооцоолол, маягтууд бэлтгэх; Дээр дурдаагүй боловч ажлын байрын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх
Өглөө, өдөр, оройн ээлжид уурхайн ажилтнуудыг KAMAZ, Hyundai County болон Universe aвтобусаар Үйлдвэр, уурхайн хаягдлын далан, Улаанбулаг, Нуруулдан уусгалт, Захиргааны оффис, Засварын шопын чиглэлд уурхайн ажилтнуудыг тээвэрлэн ээлж солих, шаардлагатай тохиолдолдд захиргаа аж ахуйн хэлтсийн менежер, Барилгын мастерийн удирдлага дор уурхайн барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх, ажилтнуудын тав тухтай ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана; Мөн шаардлагатай үед орон нутаг болон Улаанбаатар хот руу ажилтнууд тээвэрлэх, хариуцсан автобус болон тээврийн хэрэгсэлдээ үзлэг цэвэрлэгээ хийнэ; Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг найдвартай чанартай хийж гүйцэтгэнэ.
Компанийн эзэмшлийн ашиглагдаж байгаа автокран, манипулятор кран, гүүрэн кран, ачаа өргөж, буулгаж шилжүүлэх бусад техник тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, техникийн бүрэн бүтэн байдал, ачаа оосорлох тоноглол, хэрэгслүүдийн үзлэг шалгалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, Монгол Улсын хууль тогтоомж болон компаниас гаргасан краны аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг даган мөрдөж ажиллаж байгаад хяналт тавих, зааварлах. Эрх бүхий байгууллагаар өргөх механизмын магадлагааг цаг тухайд нь хийлгэнэ. Оосорлогооны арга техникүүдийг зөв хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих. Зөвлөмж, зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд сэргээх сургалт явуулах. Уурхайн талбайд ашиглагдаж байгаа уурхайн үйлчилгээний /түлшний, усны, бохирын, хүн тээврийн, галын, болон хөнгөн тэрэгнүүдийн засвар, техникийн үйлчилгээний ажлыг зохион байгуулж, шаардлагатай сэлбэгүүдийг захиалах, шинэ болон хуучин сэлбэг материалын зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.
MS office-н хэрэглээний программууд дээр ажиллах; Засварчдад бүх төрлийн сургагч зохион байгуулж орох; 7 хоног бүрийн аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө гарган түүний дагуу сургалт орох; Жил болон улирлын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах сургалт орох; Засварын аюулгүй ажиллагааны горим журмын гарын авлагыг хянан шинэчилж авах.